Кимчи бол маш олон төрөл байдаг. Харин энэ бол мак кимчи хийх арга юм.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Кимчи дарахдаа лакто-ферментац буюу исгэх арга ашигладаг. Товчоор хэлвэл ногоогоо муутгахгүй дарах арга юм. Яг л ногоо дардагтай төстэй. Давсаар исгэсэн байцаа нь бактеруудыг устгадаг бөгөөд өөртөө Lactobacillus bacteria агуулдаг. Энэ нь хүнд хэрэгтэй хоол хүнсийг удаан хадгалахад тустай бактери юм. Энэ бактери нь сахарыг лактик хүчил болгон хувиргаж байцааг маш сайхан амт үнэртэй болгодог.
Зарим солонгосчууд кимчи хийхдээ бага зэрэг сахар хийхийг зөвлөдөг байхад зарим нь луувантай дарахыг илүүд үздэг. Мөн загас болон далайн хоолтой хамт дардаг ч арга бий. Та олон кимчи дарж сураад өөрийн өвөрмөц жороо бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
Өөрсдөө кимчи дараад сурна гэдэг маш сайхан зүйл. Мөн онцгой амт халуун ногоог өөрсдөдөө тааруулна гэдэг бүүр ч янзтай. Гэхдээ хэд хэдэн зүйлийг та анхаараарай: Хэтэрхий их сармис гашуун амттай болгодог, цагаан гаа ихээр хийвэл нялцгай болно шүү. Харин гол амтлагч болох Солонгос улаан перц буюу гучугаруг (gochugaru) өөрийн хүссэн хэмжээгээрээ хийж болно.
Орц
- Хагас кг цоо байцаа
- 6 салаа ногоо сонгино 4 см хэрчсэн
- 1/4 цайны аяга давс/ аль эсвэл кошер давс, жамц давс
- 1 хоолны халбага үрж бэлдсэн сармис (5-6 хумс)
- 1 цайны халбага үрж бэлдсэн цагаан гаа
- 1 цайны халбага сахар
- 2-3 хоолны халбага далайн хоолны амт оруулах зорилгоор загасны саус, паста ашиглаж болно
- 1-5 хоолны халбага гучугару буюу солонгос улаан перц ашиглаарай (Зураг #1)
Гучугару Зураг #1
Солонгос Ханару гээд баруун дөрвөн замд байдаг солонгос дэлгүүрт лав байна лээ. Тэндээс бас загасны соус авсан.
Шаардлагатай зүйлс
- Хутга ногоо хэрчих хавтан
- Хүнсний бээлий
- Том болон жижиг сав
- Варений шил
Заавар
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Байцаагаа хэрчих
Дундуур нь дөрөв хувааж гадна халсийг нь аваад 5см дөрвөлжин шоо хэлбэрээр хэрчиж бэлдэнэ.
Байцаагаа давслах
Давсаа байцаатайгаа том савандаа хийж хүнсний бээлийтэй гараараа зөөлөн хольж өгнө. Зөөлрөөд ирэхээр нь цэвэр хүйтэн усаа далд ортол нь хийж томоохон тагаар бүтэн таглаад хүндхэн юмаар даруулан 1-2 цаг байлгана.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Байцаагаа угааж хатаах
Гурван удаа хүйтэн усаар байцаагаа угаагаад шүүдэг цоорхой саванд 15-20 мин сэврээж хатаана. Үүнийхээ дараа саванд хийж түр тавиарай.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Зуурмаг бэлдэх
Харин одоо цагаан гаа, сармис, сахар, загасны соус, халуун ногоотой амтлагчаа жижиг савандаа хийж хутгана. Хэрэв далайн амт оруулагч олдохгүй бол оронд ус хийж болно. Би энэ жорондоо солонгос загасны соус ашигласан.
Байцаа болон зуурмагаа холих
Зөөлөн массажилж зуурмаг болон ногоогоо хооронд сайтар холих хэрэгтэй.
Кимчигээ шилэн савандаа хийх
Ногоогоо сайтар дарж савандаа хийгээд савнаасаа 2.5 см зай үлдээгээрэй.
Кимчигээ исгэх
Кимчигээ тасалгааны температурт 1-5 өдөр байлгаж исгэх хэрэгтэй. Савнаасаа хальж гоожиж магадгүй тул шилнийхээ доор сав тавиарай.
Жич:Өдөр бүр шалгаж бэлэн болсны дараа хөргөгчиндөө хийж хадгалах
Өдөр бүр цэвэрхэн халбагаар ногоон дээрээ дарж хоорондох хийг нь гаргах бөгөөд бага зэрэг амсаж үзээрэй. Хэсэг хугацааны дараа амт нь таньд таалагдвал хөргөгчиндөө хийж хадгалах хэрэгтэй. Шууд идэж болох ч гэлээ ахиад 2-3 долоо хоног хүлээвэл илүү гоё.
- Давс:Иодгүй болон ямар нэгэн хольцгүй давс ашиглаарай
- Ус:Аль болох хлоргүй цэвэр ус ашиглаарай
- Далайн хоолны амт оруулагч: Та загасны соус, сам хорхойн паста гэх мэт амт оруулагч ашиглаж болно
Эх сурвалж: http://www.babyzone.mn/