Намирсан өтгөн үстэй байхыг хүсэхгүй хэн байх билээ? Гэтэл бидний үсээ хэрхэн арчилж байгаагаас гадна юу идэж, юу хэрэглэж байгаагаас шалтгаалан үсний ширхэг нарийсч, үс шингэрч болдог байна. Тиймээс өтгөн, эрүүл үстэй байхыг хүсвэл дараах зуршлуудаас холуур байгаарай.
1. Халуун шүршүүрт орох
Халуун ус үсийг хуурайшуулж, унахад нөлөөлдөг. Үсний байх ёстой тослогийг алга болгохоос гадна хуйхны нүхийг агшааж, үсний үндсийг гэмтээдэг байна. Тиймээс бүлээн шүршүүрт орж, үсээ аль болох хүйтэн усаар зайлахыг хичээгээрэй.
2. Халаадаг үсний багажууд хэрэглэх
Үсний сэнс, индүү гэх мэт нь үсний уургийг устгаж, гэмтээснээр үсийг чийгшилгүй болгож, хугарахад нөлөөлнө. Тиймээс халаадаг багажууд хэрэглэхээ багасгаж, хааяа хэрэглэхдээ халуунаас хамгаалдаг спрей цацаж заншаарай.
3. Хэт өлсөх
Үс уналтын нэг том шалтгаан нь буруу хооллолт ба өөрийгөө хэт өлсгөх явдал байдаг байна. Тиймээс уургаар баялаг загас, тахиа, буурцаг гэх мэт хүнсийг хоолондоо хэрэглэж, эрүүл хооллож байх хэрэгтэй. Ер нь үс бол уургаас бүтдэг гэхэд болно.
4. Нойтон үстэй буруу харьцах
Шүршүүрт орж байхдаа эсвэл өмнө нь үсээ самнаж, ширэлдээг нь гаргах хэрэгтэй. Дараа нь алчуураар орооно. Угаасны дараа үсээ нойтон байхад самнаж хэрхэвч болохгүй.
5. Үсээ чанга боох
Үсээ байнга чанга боож, ороодог бол үсийг гэмтээж, мөн ургахад нь саад учруулж байдаг. Тиймээс боломжтой үедээ, ялангуяа унтахдаа үсээ задалж байх хэрэгтэй. Мөн үсээ сул боохыг хичээгээрэй.
6. Үсийг хэвэнд удаан барьдаг бүтээгдэхүүн
Үсийг өдөржин хэвэнд оруулдаг бүтээгдэхүүн нь үсийг хатууруулж байдаг. тэд ихэвчлэн найрлагадаа алкохол агуулдаг учир үсийг хуурайшуулж, гэмтээнэ. Үсийг хатууруулж, наалдамхай болгодог үсний гел зэргийг хэрэглэхийн оронд зөөлөн, хэлбэр оруулдаг тос сонгоорой.
7. Жирэмслэлтээс хамгаалах эм
Танд тохирохгүй жирэмснээс хамгаалах эм ууснаар гормоны өөрчлөлт орж, үсийг мэдрэмтгий, нарийн ширхэгтэй болгодог. Зарим хүмүүс андрогений нөлөөнөөс болоод үс уналтанд хүрдэг байна. Тиймээс андрогений хэмжээ багатай эм сонгох хэрэгтэй.
8. Толгойгоо маажих
Загатнадаг хуйхыг их маажсанаар үс уналтанд хүргэдэг. Тиймээс хэрэв толгой тань их загатнадаг бол селен, цайр, цайны модны тос зэргийг агуулсан шампунь сонгож үсээ угаагаарай.
9. Нарны нөлөө
Нарны хэт ягаан туяа үсийг гэмтээдэг. Тиймээс хурц нартай өдөр аль болох малгай өмсөж, эсвэл нарны хамгаалалттай ангижруулагч хэрэглээрэй.
10. Үсээ ойр ойрхон угаахгүй байх
Хуурай шампунь хэрэглэж, ойр ойрхон үсээ угаахаас зайлсхийдэг хүмүүс олон болжээ. Гэвч ойр ойр үсээ угаахгүй байснаар хаг үүсгэж, хуйхны нүхийг битүүлж, үс ургалтыг удаашруулдаг. Өдөр бүр үсээ угаах албагүй, харин 2 хоноод нэг удаа заавал угааж байгаарай.
11. Зарим эм тан
Зарим эмийн бодис үсний ургалтыг удаашруулж, үс уналтанд хүргэдэг. Тиймээс эм уухдаа эмчээсээ үсэнд нөлөөлөх эсэхийг асууж байгаарай.
PHOTONEWS.MN