Дэлгэсэн ном шиг бүсгүй хэний ч анхаарлыг барагтаа татахгүй. Хичнээн их түүнд дурласан ч эр хүнд цухуйлгаж болохгүй үг, санаа гэж байдаг.
1. Бид эр хүнээс санаачлагатай байдал хүсдэг
Мэдээж энэ бол чухал зүйл. Анхаарал халамж, маргаашийн төлөвлөгөө гээд ихэнхийг нь эр хүн шийддэг.
Гэвч түүнд “Чи ямар ч санаачлагагүй” гэж хэлж болохгүй. Түүний сэтгэл рүү ус цацсантай л адил санагдах байх. Та өөрөө хааяа ч гэсэн санаачлагыг гартаа авбал яаж байна?
2. Бид үргэлж гэнэтийн бэлэг хүсэж байдаг
Гэнэтийн төлөвлөгөө, гэнэтийн бэлэг сэлт, цэцгийн баглаа гээд л. Тэр танд гэнэтийн бэлэг барихгүй байна уу? Түүнд үүний учрыг ойлгуулахдаа шууд тулгаж болохгүй, бас бусадтай харьцуулж ярьж болохгүй. Эвээр ойлгуулаад үзээрэй.
3.Бид өөр эмэгтэй түүний анхаарлыг татах вий гэж айдаг
Энэ бол бүх л эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал. Түүний ажил дээр ч юм уу, найзуудын найз эмэгтэйчүүд түүний анхаарлыг татахаас бид айдаг. Энэ бол байдаг л айдас. Хэрэв та энэ шалтгаанаар түүнийг хардвал та өөрөө эвгүй байдалд орох нь мэдээж.
4. Бид эр хүнээс чин сэтгэл л хүсдэг
Үргэлж биш юмаа гэхэд өдөрт 3-5 удаа залгах сэтгэл, санаа тавилт гээд л. Эдгээр нь бүгдээрээ л чин сэтгэл мөн. Мөн бүсгүй та хүний хүнийг хайрласнаар хүний хүнд хайрлагдана гэдгийг битгий мартаарай. Түүний ойрын зөвлөгч, дотны найз бол та юм.
5. Бид “Эрчүүдийн цаг”-ийг зөвшөөрдөг
Ихэнх эмэгтэйчүүд нөхрөө найзуудтайгаа байх цагийг зөвшөөрдөг. Угаасаа эр хүнд найз гэдэг ямар хүчтэй, үнэтэй зүйл гэдгийг бид ойлгодог. Гэвч асуудал бол өөрийн нөхрөө хэт давраах вий гэдгээс айдагт байдаг.
6. Бидэнд ч бас орон зай хэрэгтэй байдаг
Хэрэв эмэгтэй хүн надад орон зай хэрэгтэй байна гэж хэлсэн бол тэр таныг харахыг хүсэхгүй байгаа гэсэн үг биш. Тэр зүгээр л ойлголцлыг хүсэж байгаа гэсэн үг.
7. Бид эрчүүдээс үнэнч бөгөөд тогтвортой байдлыг хүсдэг
Салж нийлээд л эсвэл өөр эмэгтэй рүү биччихээд баригдангуутаа уучлалт гуйж таныг уяраадаг эрчүүд ч байна. Энэ бол маш хэцүү байдал. Ийм төрлийн эрчүүдэд итгэхийн аргагүй болж бидний сэтгэл хөрдөг. Бүсгүйчүүд бидний хүсдэг зүйл бол үнэнч болон тогтвортой байдал.