Тэр эр хүн үү, эр хүйстэн үү?

138271554Эр хүн гэж хэнийг хэлэх вэ. Эр биеийг олж төрсөн болгоныг ийн нэрлэх үү. Эсвэл өөр ямар нэг учир бий юу. Үнэн хэрэгтээ амьдрал дээрээс харахад өнөө цагт эр хүн, эр хүйстэн гэсэн хоёр төрлийн эрчүүд бий болчихож.
Эр хүн гэж тэгвэл чухам хэн бэ. Л.Дагвадоржийн үг, Р.Энхбазарын ая “Эр хүн” дууг гавьяат жүжигчин А.Долгорын дуулснаар та бид мэднэ. Энэ дууны
“Уулыг өргөх хүчтэй мөртлөө
Өлгийтэй үрдээ хайраараа сөгддөг
Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ
Tанийxаа xайрыг би дaaxгүй гэж шимшиpдэг”
Хэмээх мөртүүдэд үнэхээр эр хүнийг дүрсэлжээ. Үр хүүхдээ хайраар дутаалгүй өсгөж, өрх гэртээ алтан багана нь байж, халамж хайраараа гэрээ дулаацуулдаг хүнийг л эр хүн гэх болов уу. Балга сархадандаа аархаж чадал муутай бусдыг дээрэлхдэггүй, хань ижлээ зовоож, хэрүүл маргаан өддөггүй, буурь сууриндаа бат зогсож, хаалга саван одохын оронд асуудлын учрыг олох гэж тэнүүн уужим сэтгэлээр амьдралдаа ханддаг хүнийг л эр хүн гэх байх.
Сонгосон амьдрал, эхлүүлсэн гэр бүлийнхээ өмнө хариуцлага үүрсэн, бяцхан үрсийнх нь нүдэнд аз жаргал гийж, гэргийнх нь хацарт гэрэл туяарч байх эсэх нь өөрийнх нь амьдралын ухаанаас шалтгаална гэдгийг эргэлт буцалтгүй ухаарсан нэгнийг эр хүн гэх байх.
Халаас хоосон, хэтэвч дүүрэн явахын алинд ч нэг л зангаараа байж, бүхнийг даван туулах сэтгэлийн хаттай нэгнийг бас эр хүн гэх байх.
Харин эр хүйстэн гэж хэн бэ. Эр биеийг олж төрсөн болгон эр хүйстэн боловч тэдний дотроос эр хүнийг ялгаж сурах нь эмэгтэйчүүд, бүсгүйчүүд бидэнд амьдралынхаа хамгийн том үргэлжлэлийг эхлүүлэхэд чухал юм.
Өнгө мөнгөнд нүдээ унагаж, ханилсан нэгнээ ядрах цагт нь орхиод явчихдаг, үр хүүхэддээ энэрэлгүй, зугаа цэнгэлээс өөрийг үл мэдэгч, амин хувиа хичээгч, хариуцлагаас ямагт бултагчдыг эр биеийг олж төрсөн эр хүйстэн гэж нэрлэмээр.
Ийм л болохоор бүсгүй хүн учирсан амрагаа эр хүн үү, эр хүйстэн үү гэдгийг нь ялгаж танивал ирээдүйн амьдралдаа хамгийн том хөрөнгө оруулалт хийж чадна.
mongoljingoo.mn

чехол для ipad 2 купитьpersian escort


Тэр эр хүн үү, эр хүйстэн үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.