Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов

Хар тамхи хэрэглэсэн хэргээр хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсон хоригдож байгаа Г.Сарангэрэлд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс 28 настай эрэгтэй Д гэгч хамгаалагч залууг зодсон гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.

Тодруулбал, Г.Сарангэрэл өнгөрсөн долоодугаар сарын 5-ны орой гадуур явж байхдаа хамгаалагч Д гэгч 28 настай эрэгтэйд зодуулан шүүх хурал дээрээ толгойгоо бинтээр ороон ирж байсан юм.
e74008c325b2a46coriginal
Тухайн үед Баянгол дүүр­гийн цагдаагийн хэлт­сээс иргэн Д гэгчид Г.Саран­гэрэлийг зодсон гэж Эрүү­гийн хуулийн тусгай ангийн 181.2.1-д зааснаар танхайн хэргээр хэрэг үүсгэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад Г.Сарангэрэлийг 28 настай Д гэгч эрэгтэйг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тус зүйл заалтад догшин авирлаж танхайрсан гэж заасан байдаг юм байна. Тиймээс Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х-г Г.Сарангэрэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль бус шийдвэр болсон гэж үзэн ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт гомдол гаргасан.

Уг гомдлыг тус газраас шалгалт явуулж, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х-г хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргасныг тогтоон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын арга хэмжээ тооцжээ. Өөрөөр хэлбэл, Г.Сарангэрэлд үүсгэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, Г.Сарангэрэл хамгаалагч залууд зодуулсан болох нь тогтоогдсон байна.

Эх сурвалж:

тонкий чехол для iphone 5massage body to body


Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.