Хоол хийхэд хүртэл учир бий. Япончууд зөв хооллохоос гадна хоол хийхдээ бүх зүрх сэтгэлээ зориулдаг байна. Ингэснээр эрүүл мэндэд тустай бас маш амттай хоол бий болдог ажээ.Тэгвэл монголчууд хэрхэн яаж хоолоо хийдэг, хийж буй хоолондоо ямар байдлаар ханддагийг бид мэднэ.
Зарим гэрийн эзэгтэй нар хоол хийхээс төвөгшөөн уурлаж, аяга саваа тачигнуулан машид бухимдалтайгаар “надаас өөр хоол хийчих ч хүн алга” гэх мэтээр үглэж яншин дуртай дургүй хоол хийхчээн болно. Иймэрхүү муу сэтгэлээр хийсэн хоол хичнээн амттай хоол байлаа ч хүний биед хүнс тэжээл болж чаддаггүй. Хоол хийж байхдаа уурлах, бухимдах, хараал хэлэхэд тэрхүү сөрөг энерги нь хоолонд шингэж улмаар эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг аж. Япончууд үүнийг машид цээрлэдэг учраас хоол нь амттай тэжээллэг байдаг аж. Иймд доорх зөвлөгөөг сайтар дагагтун!
1.Ууртай, стресстэй хүнийг гал тогоо руу бүү ойртуул.
2.Хоол хийж буй хүний сэтгэл өндөр байвал тэр баяр баясал нь хоолонд шингэсэн байдаг.
3.Хоолоо бэлтгэх юмуу, идэх дээ, идэх хоолтой байлгаж байгаад нь бурханд гүнээ талархаж байвал идсэн хоол хүний биед аминдэм болон хуримтлагдахад тустай.
Энергийн вампираас хамгаалах зууш
Бидний эргэн тойронд байнга л стресс бухимдал, эрчим хүч сорогчид байдаг. Тэгвэл энергийн вампираас өөрийгөө хамгаалахад сармис танд туспана. Эрт үеэс сармисыг муу ёрын сүнс, хараал, хэл амнаас хамгаалах “зэвсэг” гэж үзэн гэртээ сүлжсэн сармис өлгөдөг байжээ. Хэрэв хэн нэгэн танд атаархах, хэл ам гаргаад байвал дараах зуушийг хийгээд үзээрэй.
Орц: Сармисны 5 ширхэг хумс, 2 ширхэг чанасан өндөг, 200гр хатуу бяслаг, майонез, давс, перец
Бэлтгэх: Сармис бяцлагчаар сармисаа жижиглэнэ. Чанасан өндөг, хатуу бяслагаа үрүүлнэ. Дараа нь давс перцээ хийгээд, майонезаар нэмж хутгана. Маш амттай. Зуушийг 2-р хоолны хачир болгон идэж болно.
Алдагдсан энергийг нөхөн сэргээх зууш.
Улаан лооль нь эрч хүч сэлбэдэг гайхамшигтаи хүнс юм.
Орц: Улаан лооль – Зш, лууван-2ш, улаан чинжүү – 1ш, сармис, сонгино, бүдүүн гоймон – 1 уут, давс, улаан перц
Бэлтгэх: Улаан лоолио шоо дөрвөлжин хэрчээд халаасан тосонд сонгино, луувангийн хамт шарж /хөнгөн/, улаан чинжүүгээ дугуй хэлбэрээр хэрчин нэмж хийгээд болгоно. Бүдүүн гоймонгоо чанаж болгоод шүүж авна. Дараа нь ногоондоо хийж хутгаад л болно. Давс, перцээ хийгээрэй. Алдагдсан энерги сэргэнэ.