Зүүдний тухай арван гайхалтай баримт

зүйдХүн төрөлхтөн амьдралынхаа гуравны нэгийг зүүдэлж өнгөрөөдөг. Мэдээж зүүдэлж үзээгүй хүн гэж байхгүй.

Зүүд бол урлаг, тайлагдашгүй оньсого. Энэ удаад уншигч танаа хүний тархины хамгийн нууцлаг хирнээ хамгийн гайхалтай процессын нэг зүүдний талаарх 10 сонирхолтой баримтыг толилуулъя.
1. Хүн унтаж байхад бие махбод мэдээгүй болдог: Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд, тухайлбал өндрөөс ухах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна
2. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг: Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ.
3. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг: Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи,тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршлаа хаяж байгаа хүмүүс мөн дэндүү бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3-4 долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрч зүүдэлдэг байна.
4. Зүүд бүхэлдээ бэлэг тэмдгийн шинжтэй, тааварлашгүй оньсого байдаг: Бид заримдаа л тодорхой үйл явдлыг зүүдэлдэг ч ихэнхи зүүд маань бэлэг тэмдгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Гэхдээ л зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг.
5. Зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй: Хүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй байна. Гэхдээ өөрт хамааралтай аймшигт явдлыг харин хар цагаан өнгөтэй зүүдэлдэг гэнэ.
6. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг: Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтаа. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм.
7. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлөхүйц хүчтэй байдаг: Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дараалан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог байна.
8. Бүх хүн зүүдэлдэг: Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтах цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 % -ийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.
9. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг: Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна.
10. Хараагүй хүн зүүдэндээ хардаг: Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүнчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдэлсэн үед л мэдрэгддэг гэнэ.

айфон 4 с чехлыtantric massage dubai


Зүүдний тухай арван гайхалтай баримт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , , , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.