ДЭМБ, ЭМЯ, зарим ТББ-ууд хамтран хэдэн жилийн өмнөөс ийм нэгэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тусгасан заалтуудыг нь 2010 он гэхэд бүрэн хэрэгжүүлнэ гэж байсан. Дорнод, Дархан –Уул, Орхон аймгаас эхэлж улмаар Улаанбаатарт хэрэгжүүлсэн уг хөтөлбөрийн эхний шат өндөрлөж, хоёр дахь шат нь ирэх оны эхнээс хэрэгжих болжээ.
Хоёр дахь шатанд дээрх хөтөлбөрийг бусад аймагт хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн эхний шатны үр дүн хангалтгүй гарчээ. Хөтөлбөрт тусгаснаар дээрх газруудын тодорхой нэр бүхий зочид буудлуудыг бэлгэвчээр үнэгүй хангаж ирсэн ч хөтөлбөрт оролцогч газрын ажилтнууд дамлан зарах, иргэд бэлгэвч авахгүйгээр буудалд орох нь хэвийн үзэгдэл болсон байна.
Буудлаас бэлгэвч аваагүй хосын хоносон өрөөнд үзлэг хийхэд ихэнх тохиолдолд хэрэглэсэн бэлгэвч огт гараагүй нь дээрх хөтөлбөр хэрэгжихгүй байгаагийн шинж ажээ. Уг нь тэдэнд дээрх буудлууд бэлгэвчийг үнэгүй тараах ёстой ч өгдөггүй байсан нь ч илэрчээ.