Жинхэнэ хайрыг цаг хугацаа харуулдаг юм байна

time_for_love__peace_and_joy_by_lpdragonfly-d35hpbf

Сайн байна уу? чамдаа энэхүү өдрийн мэндийг хүргье. Хэн нэгнийг нууцхан хайрлаж, түүнийхээ зургийг харах болгондоо шинээр дурлах зэрэг нь үгээр хэлэхийн аргагүй аз жаргал басхүү багахан гуниг дагуулдаг. Чамайг нууцхан хайрласан хайр минь бүхнээс хүчтэй ч хэр удаан ингэж нуухаа мэдэхгүй байна. Хэрвээ чи энэ захиаг уншиж байгаа бол асар их зориг гаргаж чамд хайраа илчилж байна гэж бодоорой. Тиймээс зориг бас чамд өгсөн хайрыг минь үнэлж энэ захиаг дуустал нь уншихыг хүсье.

Чамтай учирсан учрал минь яг л зүүд шиг хэзээ ч мартагдахгүй тэр нандин дурсамжийг үлдээжээ.  2011 оны 9 сар энэ бол миний амьдралын хамгийн азтай ч гэмээр, жаргалтай ч гэмээр бас жаахан гуниг тээсэн үе байсан. Их сургуулийн 4-р курсын оюутан болсон миний хувьд төрөлх сумандаа, төгссөн сургуульдаа багшлах дадлага хийх болсон нь сайхан мэдрэмж түрүүлж байсан хэдий ч түүнээс илүү аз жаргалтай учирна гэдгээ тэр үедээ мэдэлгүй явснаа нуугаад яахав. Сурагч байсан сургуульдаа багшийн дүрээр ирж, багаас таньдаг дүү нар багшаа гэж дуудах нь нэг л содон басхүү сонирхолтой. Дадлагын эхний хэдэн хоногууд нэг хэвийн өнгөрч билээ. Жил бүрийн намар сургуульдаа яаран ирдэг байсан сурагч нас минь өнгөрч анхны гэнэн дурлалын минь дурсамжийг хадгалсан сургуульдаа багшлана гэдэг цаанаа л нэг сайхан. Оюутан ахуй насандаа үеийн охид сэтгэл алдарч дурлаж, хайрлаж, үерхэж бас хаягдаж үзсэн болохоор хэн нэгнийг хайрлана гэхээр багахан айдастай явдаг болсон юм.  Харин тэр нэгэн хичээлийн цаг хэн нэгнийг хайрлахыг мартсан сэтгэлийг минь дэвтээх шиг болсон. Учир нь тэр ангид чи байсан болохоор. Хэн нэгэнд анхны харцаар дурлах мэдрэмжийг тэр үед л мэдэрч билээ. Өмнө хэзээ ч харж байгаагүй дүрэлгэр алаг нүд, гайхалтай харагдах хөмсөг, дөлгөөн харц гээд бүх зүйл чинь намайг соронз мэт татсан. Өмнө нь 3 сар багшилж үзсэн миний хувьд хичээл заах тийм ч асуудал болдоггүй байлаа. Тэр хичээлийн цаг үнэхээр хэцүү өнгөрч билээ. Хэрэв чи анзаарсан бол ээрч гацаал, ярих юмаа мартаад байн байн ном эргүүлж, хөлсөө арчаа л…….. Тэр хичээл ямар урт байсныг үгээр хэлэхийн аргагүй. Хичээл дууссаны дараа чиний харц, чиний төрх толгойд эргэлдсээр л байсан. Дараагийн удаад танай ангид хичээл заах тийм ч хэцүү биш санагдаж харин ч хичээл заах цагийг хүлээдэг болж билээ. Бид хоёрын хооронд хэдийн 4хөн насны зөрүү байсан ч багш сурагч гэсэн том хана зааглаж байсан болохоор чамд элдэв зүйл ярилгүй дадлагаа дуусгаж,  багшилж үзсэн сүүлийн сар минь нэг иймэрхүү л дурсамжтай өнгөрсөнсөн.

Дадлагын хугацаа дуусаж сургуульруугаа буцах үед чамайг харахгүй гэж бодох тусам галзуурах мэт болдог байлаа. Манай нутгаас Улаанбаатар хүртэл явах замын уртыг ч хэлэхүү энэ урт замыг туулж байхдаа ганцхан чиний л тухай бодож байсансан. Нутгаасаа явсан тэр өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн ч чамайг бодолгүй өнгөрүүлсэн нэг ч өдөр, хором мөч байхгүй болохоор улам ихээр чамайг санаж хайрласан хайр минь бат бөх болсоор. Жилийн дараах тэр нэг намрын өдрийг би тодхон санаж байна. Хаана юу хийж байгааг чинь мэдэхгүй байсан чиний фэйсбүүкийг санаандгүй байдлаар олсон.  Яг энэ үеэс хойш би чамайг фэйсбүүкрүү орох болгонд чинь мессеж бичдэг болсныг чи мэдэх байх. Чиний зургийг харах бүртээ догдлож, чамтай мессежээр харьцах бүртээ жаахан хүүхэд шиг баярлаж явсаар нэг л мэдэхэд 3 жилийг ардаа үджээ. Цаг хугацаа хайрын хамгийн том хэжүүр гэж хүмүүс ярьдаг. Энэ 3 жилийн хугацаанд үнэндээ бид хоёр тогтмол харьцаатай байгаагүй ч чамайг хайрласан хайр нь хөрөөгүй юм шүү. Өнгөрсөн хугацаанд хайраа илчлэх гэж хичээх бүртээ зориг хүрэхгүй жаахан хүүхэд шиг болдогсон. Гол нь надтай харилцах чиний харилцаа өөр болно гэдгээс айсан хэрэг.  Чам шиг ийм үзэсгэлэнтэй охин намайг хайрлах нь юу бол гэж бодсондоо чамайг мартах гэж хичээсэн ч чадахгүй юм байна лээ. Тиймээс л би зориг гарган өөрийнхөө хайрыг чамд илчлэхийг хүслээ.

Гурван жилийн хугацаанд их зүйл өөрчлөгджээ. Бид хоёрын дунд байдаг Багш, Сурагч гэсэн зааг үгүй болсон гэж боддог. Гэхдээ чи намайг хэзээ ч багш гэж хардаггүй, тэгж харьцдаггүй байсанд чинь дотроо үргэлж баярлаж явдагаа нуугаад яахав. Чи зөвшөөрөхгүй байсан ч хамаагүй  би зориг гарган хайраа илчлэхээр шийдсэн юм. Гол нь энэ хорвоогийн хамгийн хөөрхөн охинд хайраа өгсөн гэж бодохоор надад харамсах зүйл байхгүй ээ. Гурван  жилийн өмнө надаас хайр гэж юу вэ? гэж асуусан бол би элдэв зүйл л хэлэх байсан байх. Харин одоо бол тун энгийн. Хайр гэдэг бол ЧИ. Би чамд хайртай

Өвлийн хүйтэн цасан дундаас нэгэн цэцэг ургана

Өхөөрдөм инээмсэглэх тэр цэцгэнд би шимтэн дурлана.

А……………………………..-аас                                                    Н………………………………….-нд

 чехлы озаки для iphone 5dubai thai escort


Жинхэнэ хайрыг цаг хугацаа харуулдаг юм байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: solongo Огноо: 6 October 2014 Reply

Uneheer aguu yum aa. Amjilt husie zaawal hairaa buteegeerei

Нэр: zochin Огноо: 6 October 2014 Reply

Namaig hen negen ingej hairladag bgasai

Нэр: mmmm Огноо: 6 October 2014 Reply

Та хоёрт аз жаргал хүсье

Нэр: zochin Огноо: 7 October 2014 Reply

ohin tuunii hairiig oilgoh bh aa. yamar ch emegtei hun ooriig n unencheer hairalsn negend tatagddag

Нэр: smile Огноо: 11 October 2014 Reply

vneheer gaihaltai .Amjilt hvsie

Нэр: munkhzul Огноо: 11 March 2015 Reply

gaihaltai yumaa. saihan hair bna.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.