Бүсгүй танд л гэж зөвлөхөд

- Болзоонд явахаасаа өмнө гадаад үзэмжээ сайтар бодож үзээрэй. Эр хүний анхаарлыг татах гээд заавал богино банзал, задгай энгэртэй платье өмсөх гэсний хэрэггүй юм. Хамгийн гол нь цэвэрхэн, донжийг нь олж хувцаслахаас гадна чимэг зүүлтэн дээрээ анхаарах хэрэгтэй. Эр хүний халамж анхаарлыг өөртөө татахын тулд болзоонд явахдаа бага зэргийн нимгэн хувцас өмсөхөд зүгээр. Учир нь орой сэрүүхэн байж таараад таны өмссөн хувцсыг харсан эр хүн зориг гаргаж гэрт тань хүргэж өгөхөөр шийдэж юуны магад.

hq-dar-34-620x411

- Эмэгтэй хүмүүс гайхалтай жүжигчид байдаг. Тиймээс эр хүнтэй болзсон үедээ зүгээр нэг хүүхэлдэй шиг байх гэсний хэрэггүй юм шүү. Үг яриагаараа өдөж, инээдээрээ анхаарлыг нь татаарай. Харин үсээ гоё засаж, уруулаа тачаангуй долоох нь хуурамч харагдуулдаг гэдгийг анхааруулж хэлэх байна.

- Анхны уулзалтаар өөрийгөө эр хүнд өгөх үү, үгүй юу гэдэг ээдрээтэй асуулт гарч ирдэг. Анхны харцаар дурласан ч гэсэн хайр сэтгэлээ нандигнан хадгалахын тулд дур хүслээ удаан барьдаг бүсгүйчүүд бий. Гэхдээ энэ нь тийм ч буруу зүйл биш юм. Учир нь сэтгэл зүйчдийн үзэж буйгаар бол анхны уулзалтаар ор дэрний ажлаас зайлсхийх нь дээр байдаг ажээ. Харин болзоот залуудаа “хонгор минь амттанг хүссэн үедээ идвэл онцгой байдаг шүү дээ” хэмээн инээмсэглэж хэлээрэй. Хамгийн гол нь хэзээ гэдэг нь чухал биш харин яаж гэдэгт л байгаа юм.

- Дурлалын үед эргэлзэх минут бас дагалддаг билээ. Гэвч үүнийг зөвхөн өөртөө л үлдээ. Магадгүй таны сонгосон хүнд ч гэсэн хувийн эргэлзээ байж болох юм. Таны эргэлзээг сонсоод илүү аз жаргалтай болохгүй нь лавтай. Дашрамд хэлэхэд айх сэтгэл гэдэг нь сэтгэлийн илч, сэтгэл хөдлөлийн хамгаалалт болж өгдөг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Иймд таны сонголт мэдсэн хэрэг юм.

аквапарк аквалооgirl escort


Бүсгүй танд л гэж зөвлөхөд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.