Дур булаам 10 эмэгтэйг нэрлэжээ

“Олны танил бүсгүйчүүдийн биеийн хамгийн дур булаам хэсгүүдийг нэрлэе. Хамгийн сайхан нүд, хамар, уруул, мөр, үс, гар, хүзүү, хөх, бэлхүүс, өгзөг, хөлтэй нь хэн бэ?” хэмээх асуулга facebook хэрэглэгчдийн дунд явж байна.  Таны бодлоор хэний биеийн аль хэсэг хамгийн дур булаам бэ?

1. Топ модель Э.Одгэрэл

3104106043182344064 Биеэ авч яваа байдал, арьс, үс, шүд, уруул, гар, хүүхдэрхүү төрх, стиллтэй донжийг нь олсон хувцаслалт, бие нүүрний зөв харьцаа, наснаасаа залуу харагддаг гадаад байдал, инээмсэглэл, эелдэг ялдам эмэгтэйлэг зан ааш, алхаа гишгээ, V хэлбэртэй царай, хөх, мөнхийн залуу байх арчилгаа гэх зэргээр хүн болгон нэг зүйлийг хэлсэн байна билээ. Ингээд харахаар түүний бараг бүх зүйлийг сайхан гэж хэлсэн байгаа биз. Тэгэхээр түүнийг “Мөнхийн залуу”, “Төгс төгөлдөр” гэдэг цол нээрээ л дагах ёстой юм шиг.

2. Топ модель Г.Уранцэцэг

205881_227473213956866_227471233957064_584198_6488629_n Урт нарийн хөлтэй, тэгш сайхан нуруутай, тайзны төгс алхаа гишгээ, харцтай, гоё биетэй, биеэ авч яваа байдал, бэлхүүс гэх мэт хариулт өгсөнөөс үзэхэд топ Уранаагийн бие хаа тэр чигтээ загварын өмч бололтой. Түүнийг “Загварын хатан хаан” гэсэн нэр дагах янзтай шүү.

3. Топ модель Д.Пүрэвсүрэн

t2-300x336 Царай зүс, бие хаа, нүд хөмсөг, нуруу бэлхүүс, арьс үс, уруул гээд түүний бүх юм нь сайхан харагддаг. Түүнд өөлөх юм юу ч байхгүй гэж ард түмэн үнэлдэг бололтой. Түүнд өвөрмөц энгийн, ухаалаг яриа, хэнд ч байхгүй дотоод гоо сайхан гээд түүнийг засаж янзлаагүй тэр чигээрээ сайхан хүүхэн гэсэн байна. Та ч бас санал нэгдэнэ биз дээ. Тэгэхээр түүнийг “Жинхэнэ гоо үзэсгэлэн”, “Төгс төгөлдөр” гэсэн цол зүй ёсоор дагах эрхтэй байхнээ.

4. Загвар өмсөгч С.Төгс

8_zps3729e996 Дайчин шаргуу зан, тэгш мөр, туранхай гоолиг бие, өндөр нуруу, урт хөл, өвөрмөц төрх, гоё инээмсэглэлтэй гэж тодотгосон түүнийг гадаадын загвар өмсөгч нартай эн зэрэгцэхүйц чансаатай загвар өмсөгч гэх юм билээ. Тэгэхээр түүнийг “Дэлхийн хэмжээний загвар өмсөгч” гэж зүгээр ч нэг хэлээгүй байх нь ээ.

5. Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаяр /Ука/

nuur._500x500 Донжтой стиллэг хувцаслалт, үс засалт, европ хүн шиг өвөрмөц дүр төрх, дайчин сэргэлэн зан ааш, нүд, хамар, харц гээд түүнийг их өвөрмөц содон гэж дүгнэх хүмүүс илүү олон байсан шүү. Түүнийг нэг өгүүлбэрээр хэлэхэд дундаршгүй эрч хүч, дуусашгүй авъяас билэг, цуцашгүй дайчин чанар гэж хэлнэ.

6. Киви хамтлагийн дуучин Ц.Намуун

namuunaa10 Төгс бие галбир гэж түүнд л бий хэмээн дуу нэгтэй хариулжээ. Биеийн харьцаа, биеийн галбир, өнгөлөг бор арьс, өндөр хамар нь түүнийг секси харагдуулдаг гэнэ. Түүнийг гоо сайхны бурхан тэнгэр Афродита ивээжээ. Учир нь түүнд сайхан бие бий.

7. “3 охин” хамтлагийн гишүүн Б.Анхмаа

262178_246872911994839_100000163975918_1221632_8249878_n Түүнийг сайхан инээмсэглэлтэй, сайхан инээдэг, инээж байгаа нь сэтгэл татам харагддаг, инээмсэглэл нь үнэхээр гоё харагдуулдаг гэсэн утгатай коментууд дийлэнх хувийг нь эзэлж байсан. Сайхан инээмсэглэл гэдэг эмэгтэй хүний гарцаагүй нэг том зэвсэг шүү. Тийм биз дээ. Мөн түүнийг зөв хэлбэртэй царай төрхтэй, арьс, шүд, хамар нь их гоё гэсэн байна лээ. Тэгэхээр түүнийг “сайхан инээмсэглэлтэй” гэдэгтэй хэн ч маргахгүй нь.

8. “Хувьсал” продакшний захирал, жүжигчин У.Уранчимэг

b5f0ca3d3b43f076original

Уранаад бүгд л байна даа гэсэн комент эрхгүй анхаарал татаж байлаа. Нээрээ л тэр “Миний насан дээр над шиг харагдах хэцүү, Эгч нь бараг эмээтэй чинь чацуу, Бие минь төгс байна,  Хөх, бөгс байна, Нас гэдэг ердөө тоо эгч нь үүний нотолгоо” гээд л дуулдаг биз дээ. Түүнийг хүмүүс яг л ийм чигээр нь үнэлдэг аж. Тэр бол гоолиг эрүүл чийрэг бие, авъяас чадварын охь, эрч хүч дайчин чанарын илэрхийлэл болсон мундаг эмэгтэй билээ. Тэгэхээр түүнд нээрээ л бүх юм байгаа биз.

9. Жүжигчин О.Долгор

32 Эмэгтэй хүн түүн шиг ялдам энхрий, эмэгтэйлэг байх хэрэгтэй гэсэн сэтгэгдэл үлдээсэн хүмүүс хамгийн их байсан шүү. Түүний бүх юм нь их ялдамхан харагддаг гэсэн. Дөлгөөн даруу төрх, энхрий ялдам царай, ухаалаг харц, дур булаас байдал түүнд цөм байдаг гэж дүгнэжээ. Тэгэхээр тэр бол “Жинхэнэ эмэгтэйлэг, ялдам төрх, даруу зан”-гийн илэрхийлэл болох нь ээ.

10. Жүжигчин О.Дөлгөөн

dol14 [800x600] Ихэнхи хүн түүний нүдийг гоё гэж хариулсан байна лээ. Бас инээхээрээ хонхойдаг хацар, эгдүүтэй хүүхдэрхүү царай нь хөөрхөн гэж өхөөрдсөн хүмүүс олон байсан шүү. Тэр бол цэвэр “CUTE” төрхтэй эмэгтэй билээ.

За тэгээд энэ санал асуулгад оролцсон хүмүүсийн 90% нь эмэгтэйчүүд байсан гэдгийг хэлэхэд таатай байна. Хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдэд анализ хийж байгаад нэг нэг цол гуншин өгөөд л явчихлаа. Таны бодол хэр санал нэгдэх бол…

BG

 

 

 

 

 айфон чехолsexy escorts dubai


Дур булаам 10 эмэгтэйг нэрлэжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: w Огноо: 10 October 2014 Reply

za daa ter urnaagiin saihan ni yu l bol

Нэр: k Огноо: 10 October 2014 Reply

tugs urantsetseg uka 3 medehguiee serel hudulguh ni yu boloo

Нэр: Anonymous Огноо: 10 October 2014 Reply

uka namuun urnaa 3 bol hasagdmaar l bgaam daa

Нэр: ok Огноо: 10 October 2014 Reply

er ni bol jaahan goo saihanii mes zasald oroogui humuusiig oruulsan bol baigaliin goo saihaniig medreh bailaa. gej. nud hamar huh , za tegeed bugd l neg tiim orig saihan um unertehgui bainaa.

Нэр: Gg Огноо: 11 October 2014 Reply

Uka yun saikhan huuhen bdagiin yaj ene huuhnuudiin dund tavij chaddag bnaaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.