Үе залгамжилсан бүжигчин, Оросын бүжгийн жүжгийн бэлгэдэл, шүтээн. Түүний бүжиг үргэлж таавар мэт байсан гэдэг. Амьдралдаа ч олны өмнө харагддаггүй, хязгаарлагдмал байдлыг илүүд үздэг хүн байжээ.
Галина Сергеевна Уланова 1909 оны арванхоёрдугаар сарын 26-нд Санкт-Петербургт төрсөн. Ленинградын хореографын дунд сургуулийг төгсөөд Ленинградын дуурь бүжгийн эрдмийн театрт бүжиглэж байгаад Их театрт шилжин ирсэн байлаа. Энэ театрт тэрээр “Бахчисарайн оргилолт булаг” жүжгийн Мария болон Жизель, Жульетта, Үнсгэлжин, Одетта, Оделия зэрэг шилдэг дүрүүдээ бүтээсэн юм.
Ульяновагийн гадаадад хийсэн айлчлан тоглолтууд нь Их театрын нэр хүндийг дэлхийд алдаршуулсан. Галина Уланова Зөвлөлтөд байсан бүх шагнал, бусад гадаад орнуудын нэр хүндтэй шагналыг авч байлаа.
Түүнийг “ Оросын бүжгэн жүжгийн амин сүнс”, “Сахиусан тэнгэр” гэж нэрлэж байв. Тэрээр тайзаа 1962 онд орхисон юм. Галина Уланова 1998 оны гуравдугаар сарын 21-нд таалал төгсөн Новодевичийн оршуулгын газар нутаглуулжээ. Москва дахь түүний гэрт нь Улановагийн музейг нээсэн байна.
Б.Дэжид /мэдээ.мн/