2022-08-15 23:13
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс

М.Нандинцэцэг: Би ялагдал бүрээсээ нэг зүйл өөртөө шингээж авдаг

munkhzul munkhzul
2014-10-13
0 0
0

Азийн XVII зуны наадамд Монголын боксын багийн медалийн салхийг хагалж, хүрэл медаль хүртсэн үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэгтэй ярилцлаа. “Хангарьд” спорт хороогоор овоглодог тэрбээр 15 наснаасаа боксын спортоор хичээллэж, Монгол Улсын боксын аварга шалгаруулах тэмцээнд дараалан долоо түрүүлээд байгаа юм.

 

-Тэмцээний үеэр сэтгэл хөдлөлөө барьдаг тамирчид медалийн тавцан дээр гарахдаа өөрийгөө чөлөөлж инээж, уйлж байгаа харагддаг. Харин таны хувьд медалийн тавцан дээр гарах мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?

 

-Медалийн тавцанд зогсох мөч бүхэн тамирчин хүний хувьд дахин давтагдашгүй байдаг. Гэхдээ миний хувьд медаль аваад дөжирчихсөн юм уу нэг их сэтгэл хөдөлдөггүй. Магадгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тохиолдолд сэтгэл хөдлөх байх. Саяхан болоод өнгөрсөн Инчоны Азийн наадмаас хүрэл медаль хүртэхэд авах ёстой зүйлээ авч байгаа юм шиг энгийн санагдсан.

cd2ee782a4916400original

-Магадгүй Монголоос явахдаа алтан медаль авна гэсэн зорилго тавьчихсан болохоор тэгж санагдсан болов уу?

 

-Тийм байж ч болох юм. Би Монголоос явахдаа Азийн наадмаас заавал алтан медаль авна гэсэн том зорилго тавьчихсан байсан. Зорилгодоо хүрээгүй болохоор сэтгэл хөдлөөгүй байж болох л юм.

 

-Казахстаны тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдсан. Тэр тулаанд өөрийгөө бүрэн дайчилж чадсан уу?

 

-Би тэр тулаанд Казахстаны тамирчнаас илүү тулалдаж чадаагүй. Иймэрхүү тулаан хийхээр шүүгчид алинд нь ч ялалт өгчихдөг талтай. Тиймээс шүүлтийн ч юм уу онооны хувьд алдаатай байсан гэж бодохгүй байна. Ер нь тиймэрхүү зүйлийн талаар яримааргүй байна. Хамгийн гол нь энэ тулаанд ялагдсан учраас дараа дараагийн тэмцээндээ илүү байх ёстой гэсэн шаардлага өөртөө тавьсан. Ер нь тэмцээний шүүлтийн тухайд ганцхан Инчоны наадамд бус өмнө нь ийм зүйл тохиолддог л байсан. Энэ удаад монголчууд өөрсдөө үзэж байсан учраас илүү хүндээр хүлээж авсан болов уу.

 

-Рингэн дээр байхад хөгжөөн дэмжигчид, үзэгчдийн уухайлах чимээ танд хүч нэмсэн болов уу. Солонгост монголчууд их байдаг болохоор тэмцээнийг үзэхэд Монголд байгаа юм шиг мэдрэмж төрж байсан шүү?

 

-Азийн наадмыг Солонгост ажилладаг монголчууд үзэхээр ирсэн. Бүгд л “Монгол, Монгол, Монгол” гэж чин сэтгэлээсээ хэлэхэд рингэн дээр тоглож байгаа надад яг л эх орондоо байгаа мэт мэдрэмж төрсөн. Үзэгчид миний цохилт болгонд түрлэг нэмж надад урам өгч байсан. Ер нь үзэгчид тамирчдын сэтгэл зүй, шүүгчдэд нөлөөлдөг юм шиг санагддаг.

 

-Таныг мөнгөн медалийн төлөө тулалддаг өдөр манай зургаан тамирчин дараалан ялагдал хүлээсэн. Ямар сайндаа л тэр өдрийг монголчууд“Хар баасан гариг” гэж нэрлэх вэ дээ?

 

-Тамирчин хүн ялж, ялагдаж сурах ёстой. Тэр өдөр медалийн төлөө манай улсын зургаан тамирчин рингэн дээр гарсан. Мэдээж зарим нэг шалтгаанаас болоод медальгүй хоцрох харамсалтай байсан нь үнэн. Надтай нийлээд долоон хүн хожигдсон шүү дээ. Тэр орой нь бүгд сэтгэл санаагаар уначихсан байх үед олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай алтан медалийн төлөө тулалдахаар үлдчихсэн байсан. Яг тэр мөчид Д.Отгондалай их стресстэй хэцүү байсан болов уу. Өөртөө ч гэсэн их үүрэг хүлээлгэж“Надад ялагдах эрх байхгүй” гэж бодож байсан юм шиг санагдсан. Бидний хожигдсон нь Д.Отгондалайд маань нөлөөлсөн байх гэж бодож байна.

 

-Ялагдаж үзээгүй хүн ялдаггүй гэдэг. Юм нэгээр дуусах биш Инчоны наадамд таарсан боксчинтой рингэн дээр дахин таарна. Тиймээс ч ялагдал ялалтын эхлэл болдог?

 

-Ер нь ялагдаж үзээгүй тамирчин байдаггүй. Миний хувьд ялагдал бүрээсээ нэг зүйлийг өөртөө шингээж авдаг. Ялагдлаасаа хүн суралцдаг, зоригждог. Мэдээж ялагдсаны дараа стресс байлгүй яах вэ. Гэхдээ тэр болгоныг даван туулж сурах хэрэгтэй санагддаг.

 

-Таныг боксчин болоход нөлөөлсөн, хамгийн их баярлаж явдаг хүнээ нэрлэвэл?

 

-Арван жил өдий зэрэгтэй болтол бэлтгэсэн Л.Энх-баатар багшийгаа л хэлнэ дээ. Өнгөрсөн хугацаанд шантрахаас эхлээд янз бүрийн зүйл тохиолдоход багш миний хажууд байж зоригжуулж, дэмждэг байсан. Ер нь намайг ялахад баярлаж, ялагдахад хамт байдаг хүн бол багш маань. Энэ дашрамд, Спорт бэлтгэлийн төв, Боксын холбооны удирдлагууд, “Хангарьд” клуб, “American standart” компанийн хамт олондоо“Баярлалаа” гэж хэлье.

 

-Эмэгтэй хүүхдээ боксчин болгохыг хүсдэг ээж ер нь байдаггүй байх. Таныг энэ спортоор хичээллэнэ гэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авч байсан бол?

 

-Боксоор анх хичээллэж эхлэхэд ээж их дургүйцдэг байсан. Тиймээс би давтлагадаа явлаа гэж худлаа яриад бэлтгэлдээ явдаг байсан удаатай. Нэг удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод медаль авснаас хойш гэр бүлийнхний маань хандлага арай өөрчлөгдсөн. Аав маань миний улаан фэн. Тэмцээн бүрийг үзэж, сонинд өгсөн ярилцлагыг маань цуглуулж хадгалдаг.

 

-Жиндээ өрсөлдөж, таны хор шарыг хөдөлгөдөг тамирчин бий юү?

 

-Болортуул гээд манай клубын охин байгаа. Бид хоёр сүүлийн дөрвөн жил финалдаж байна. Тэр бол Монгол дахь миний хамгийн хүчтэй өрсөлдөгч. Бас Жамух байхгүй бол Чингис байхгүй гэдэг шиг тэр хүн байгаа учраас би байгаа хэрэг. Ер нь манай боксын охид сайн тоглодог шүү. Бид олон улсад ур чадварын хувьд бусдаас дутахгүй.

 

-Та хэр хор шартай вэ?

 

-Ер нь шартай хүн шүү. Гэхдээ хор шар чинь хоёр янз байдаг. Минийх цагаан хүнд гэм хоргүй нь байгаа юм. Тэгээд ч тамирчин хүнд хор шар байх ёстой гэж боддог. Өмнө нь хожигдчихоод шарандаа уйлдаг байлаа. Харин одоо ялагдаж сурсан байна. Хүн хор шараа зөв зүйлд гаргах ёстой.

 

-Эмэгтэй боксчид40 нас хүртлээ тоглодог. Та ирээдүйгээ хэрхэн төлөвлөдөг вэ. Дасгалжуулагч болох уу?

 

-Спортоо орхих гэж яарахгүй байна. Гэхдээ эмэгтэй тамирчдын хувьд гэр бүлтэй болох том асуудал тулгардаг. Тэгэхээр яг тэгнэ гэж хэлж мэдэхгүй юм. Ер нь дасгалжуулагч болохгүй. Тамирчныг дасгалжуулах нь үнэхээр амаргүй стресстэй ажил. Багшийгаа хааяа өрөвддөг юм. Гэхдээ боксоос салахгүй холбоотой ажил л хийх байх даа.

 

-Залуус болзоонд их урьж байна уу?

 

-Урина шүү. Гэхдээ одоо найз залуутай болохоор тоохоо больсон. Зан чанараас шалтгаалаад ч тэр үү чимээ шуугиантай орчноос аль болох зайлсхийдэг. Болж өгвөл бэлтгэлээ хийнэ. Би хоёр эрэгтэй дүүтэй. Хоол хийхдээ маруухан хүн дээ. Ямар сайндаа ээж“Би гурван эрэгтэй хүүхэдтэй хүн шиг л байх юм” гэхэв дээ. Олон хоног бэлтгэл хийж байгаад ирэнгүүтээ буцаад тэмцээнд яваад өгнө. Тэглээ гээд яах вэ. Тэмцээнд оролцохоо болихоор бүгдийг хийгээд сурчих юм чинь.

 

-Ирэх сард болох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох нь таны ойрын зорилго байх?

 

-БНСУ-ын Чежүд арваннэгдүгээр сарын 15-нд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд бүхий л анхаарлаа төвлөрүүлчихээд бэлтгэж байна. Ирэх долоо хоногт “Sky resort”-д бэлтгэлд гарна. Тэндээ сар бэлтгэл хийгээд шууд Солонгос руу явах байх. Дараа жилээс олимпын эрхийн тэмцээн эхэлнэ. Мэдээж тамирчин хүний хамгийн том зорилго олимпод оролцох байдаг. Тиймээс тэр хүртэл эрч хүчтэйгээр урагшилна даа.

 

Б.Сэлэнгэ

– See more at: http://www.unen.mn/content/40882.shtml?alias=sport#sthash.8aOfCFDv.dpuf

чехлы на айпод 5high class dubai escort

redtube

hd porn

bokep

indo bokep

daily hd porn

porno
pornici
xxx video
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ
Өнөөдрийн онцлох

БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ

munkhzul
2022-08-15
BLACKPINK хамтлаг 6 жилийн ойгоо тэмдэглэж байна
Урлаг

BLACKPINK хамтлаг 6 жилийн ойгоо тэмдэглэж байна

munkhzul
2022-08-12
А.МӨНГӨНЧИМЭГ: Бид балетаар дамжуулан нэгнийхээ зүрхнээс зүрхэнд хүрч байгаагаа мэдэрдэг
Урлаг

А.МӨНГӨНЧИМЭГ: Бид балетаар дамжуулан нэгнийхээ зүрхнээс зүрхэнд хүрч байгаагаа мэдэрдэг

munkhzul
2022-08-11
Ботокс болон филлерээс татгалзсан 32 АЛДАРТАН
Хүмүүс

Ботокс болон филлерээс татгалзсан 32 АЛДАРТАН

munkhzul
2022-08-11
Жүжигчин Ц.Номингийн сүүлийн үеийн зургаас
Өнөөдрийн онцлох

Жүжигчин Ц.Номингийн сүүлийн үеийн зургаас

munkhzul
2022-08-11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.ОДЗАЯА: Бид хогоо цэвэрлээд, ачаад явсан дүрс бичлэг бий

    0 shares
    Share 0 Tweet 0
Мянган нутгийн “уран гар”
Мэдээ

Мянган нутгийн “уран гар”

munkhzul
2022-08-15
0

Мянган нутгийн “уран гар”     Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга суурингаас гараад Жимстэй уул - Баянбогд овоо...

Цааш унших
С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

2022-08-15
ЗУРГААН настнуудаа СУРАГЧ болоход нь хэрхэн бэлтгэх вэ?

ЗУРГААН настнуудаа СУРАГЧ болоход нь хэрхэн бэлтгэх вэ?

2022-08-15
БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ

БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ

2022-08-15
​Кофе эрүүл мэндэд тустайг нотолсон таван судалгаа

​Кофе эрүүл мэндэд тустайг нотолсон таван судалгаа

2022-08-15

Санал болгож байна

Үр хөндөлтөөс амьд гарсан хүүгийн илтгэл олныг бишрүүлэв
Бусад

Үр хөндөлтөөс амьд гарсан хүүгийн илтгэл олныг бишрүүлэв

2014-04-26
Аз жаргалтай амьдралын нууц
Зөвлөгөө

Аз жаргалтай амьдралын нууц

2020-07-09
Женнифер Лопес сүйндээ 4,5 сая долларын бөгж авчээ
Оддын амьдрал

Женнифер Лопес сүйндээ 4,5 сая долларын бөгж авчээ

2019-03-13
Булбарай цагаан арьсны нууц
Гоо сайхан

Булбарай цагаан арьсны нууц

2014-05-23
Афоризм цэцэн Соломон хаан
Зөвлөгөө

Афоризм цэцэн Соломон хаан

2013-12-08
Мэдээ

Top Free Online Chat Rooms Websites 2022

2022-07-19
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • What makes online slots casino games different from traditional slot machines?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • What makes online slots casino games different from traditional slot machines?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In