Охид бүсгүйчүүдэд

м ном“Охид, бүсгүйчүүдэд” хэмээх номондоо зохиогч Х.Баярт өнөөдрийн охид, маргаашийн залуу бүсгүйчүүдийн анхаарлыг татах чухал асуултуудад өвөрмөц, хөгжилтэй байдлаар хариулжээ.

Өсвөр насны охидын мөнхийн сэдэв болох “Анх удаа”, “Анхаарал татах хүсэл”, “Атаархал”,“Арчилж тордох гоёл”-оос эхлээд “Ариун цэврийн хэрэглэл” гэсэн сэдэв ч багтжээ.

Мөн “Батга”, “Биеийн жижиг өө сэв”, “Брэнд”, “Гэдэс хэвлий”, “Дурласан бол”, “Лолита”, “Мачо”, “Моодыг сохроор дууриагч”, “Намхан”, “Оюунлаг”, “Өндөр өсгий”, “Сэтгэл санаа хувирах”, “Тарган”, “Тэсгэлгүй хүсэл, шунал”, “Унтлагын хувцастай party”, “Үерхэл нөхөрлөл”, “Хайр сэтгэлийн шаналал”, “Хаях, хаягдах”, “Хөөрхөн”, “Хувийн нандин орчин”, “Царай муутай”, “Энгийн байдал”, “Эцэг эхийн бэлгийн харьцаа”, “Ядмаг хямдхан” гэхчилэн А-Я хүртэлх өргөн хүрээтэй, олон чухал агуулга, сэдэв “Охид,бүсгүйчүүдэд” номын агуулга болжээ.

Өөртөө итгэх итгэлгүй, сэтгэл дундуур байдал, хангалтгүй бүхэн нүүрэн дээр нь бичээстэй байх эгзэгтэй үе бол шилжилтийн нас билээ.

Хэн ч тойрон өнгөрөх боломжгүй энэ нас их, бага хэмжээний “шаналал” авч ирдгийг хүн бүхэн мэддэг.

Ялангуяа мэдээлэл, солилцооны “их үерт” автсан энэ үед нийгмийн эерэг ба сөрөг нөлөөллүүдтэй хүссэн хүсээгүй тулгарч ч болзошгүй.

Тухайлбал, хориотой, “задгай” кино, бүдүүлэг хараал, өнгө мөнгийг чухалчлах, зөвхөн таашаал ба хэрэглээг зорилгоо болгох гэхчилэн сөрөг нөлөөлөлд автаж болох юм.

Тиймээс  энэхүү  энэхүү онцгой үеээ хэрхэн залахаас ирээдүйн амьдрал, хувь заяа шалтгаалах боломжтой юм.

Тиймээс энэ ном нь асуудалд ухаалаг хандаж, айдсаа үргээн, алдсан итгэлээ эргүүлэн олж, бие даасан, өөртөө итгэлтэй, орчин цагийн эмэгтэй болоход туслах хамгаас үнэтэй зөвлөгч болж чадах юм.

Түүнчлэн энэ номыг уншсанаар өөрийгөө болон бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурахын зэрэгцээ торгон мэдрэмжтэй байхад суралцах боломжтой аж.

Эл ном унших нь ховордсон өсвөр үеийнхнийг номонд дурлуулах ч увдистай гэнэ шүү.

“Охид, бүсгүйчүүдэд” ном “Интерном”, “Номин”, “Мир” номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

Мөн 99039664 утсаар холбогдон, захиалга өгч болох юм.

 

Г.Гэрэлincase macbook air 13escort girl service


Охид бүсгүйчүүдэд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: оюунаа Огноо: 15 October 2014 Reply

Интерномын дэлгүүрээс бараг сарын өмнө авч уншсан. Сонсож ч байгаагүй олон сэдвийг хамруулсан, сонирхолтой эгдүүтэй зурагласан нь их таалагдсан. Өөрийгөө тарган, царай муутай гэж үргэлж голдог байсан бол энэ номыг уншаад тэр бодлоо орхисон. Хүн бүхэн өөрийнхөө байгаагаар онцгой юм байна гэдгийг сайн ойлгосон. Хэрэв над шиг өөртөө итгэлгүй охид байдаг бол энэ номыг зав гаргаж уншихад өөрийгөө өөрөөр харж эхэлдэг болно. Амжилт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.