Арьсны өнгө зүс дотоод эрүүл мэндээс ихээхэн шалтгаалдаг

4_Benefits_of_Having_an_Oily_Skin_Face_content

Яавал өнгөлөг сайхан арьстай болох вэ. Үүнд хэд хэдэн хүчин зүйлийг анхаарах ёстой.

Нэг: Арьс нь барометрийн адил дотор эрхтний өчүүхэн төдий доголдлыг ч анддаггүй. Хоёр хоног голдуу өөх тостой хоол идэхэд л арьсанд батга гардаг. Тиймээс дотор эрхтэн, мэдрэлийн болон бамбай булчирхайны ажиллагааны системээ эрүүл байлгах нь хамгийн чухал.

Жишээ нь: Цайвар цонхигор арьс нь цус багадалт, хэт ядрах, мэдрэлийн систем, үүдсэн байж болно. Сульдсанаас арьс шарлах нь элэг цөсний өвчлөл байж болох тул эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Нүүрний арьс улайх, гүвдрүүт улайлт бий болох нь дотор эрхтний үйл ажиллагаа доголдсоноос болдог энэ бүх тохиолдолд эмчилгээг гүйцэд хийлгэж байж л арьсаа өнгөлөг сайхан болгоно.

Хоёр: Нойр дутуу байх, гүйцэд амарч чадахгүй байвал арьс дорхноо гундана. Ямар ч крем, пудр нь унтаж чадаагүйгээс болж арьс нь “үхсэн”, үлбийсэн байдлыг сэргээж чадахгүй. Тиймээс хангалттай нойрсоход анхаарч, унтахын өмнө кофе, өтгөн байхуу цай уухгүй, хэтэртэл идэхгүй байх шаардлагатай. Унтахдаа салхивчаа бага зэрэг онгойлгочихвол та сайхан амрахаас гадна өглөө эрч хүчээр дүүрэн байна.

Гурав: Гоо сайхандаа санаа тавьдаг эмэгтэй архи, тамхинаас хол байх хэрэгтэй. Өчүүхэн бага уухад ч нүүр улайх, арьсанд толбо үүсэх, дуу хоолой, дохио зангаа хүртэл өөрчлөгдөх нь бий. Архи, тамхи нь угаас эмэгтэй хүний бие организмд тохирдоггүй шүү дээ. Гоо сайхныг томъёолвол эрүүл мэнд, зөв хэв маягийн амьдрал, сайн нойр, гоо сайхан болно.аквапарк аквалооdubai best escorts


Арьсны өнгө зүс дотоод эрүүл мэндээс ихээхэн шалтгаалдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.