Эцэг эхчүүд хүүхдийнхээ хордлогыг хүндэрсэн хойно ирдэг

Mother Comforts Crying Baby Girl

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал, Хүүхдийн эмнэлгийн захирал анагаах ухааны доктор Б.Баясгалан зөвлөж байна.

-Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?
-Хүүхдэд хоолны хордлогод орох нь эцэг эх болон асран хамгаалагчийн хариуцлагатай шууд холбоотой байдаг. Хүнсээ тохируулж хэрэглэх. Тэр дундаа чихэр жимс их идсэнээс болоод хордлого авдаг. Тиймээс чихэр жимс авч байгаа тохиолдолд хамгийн түрүүнд хугацааг нь маш сайн харах, мөн эрүүл хүнс авч өгөх хэрэгтэй. Эрүүл хүнс гэдэгт цагаан идээ зэрэг орох юм. Үүнээс гадна харшил үүсгэгч буюу өнгө будагтай зүйл авч өгөхгүй байх хэрэгтэй. Үүнд сок, хийжүүлсэн ундаа зэрэг орно. Мөн давстай самар нь тос ихтэй учраас хурцдах тохиолдол байдаг.

-Хоолны хордлого туссан тохиолдолд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Нэгэнт хордлого, харшлын шинж тэмдэг илэрвэл харшлыг нь дарах ёстой. Бөөлжиж, гүйлгэвэл аль болох хордлогод оруулахгүй байхын тулд шингэн сайн уулгах болон ходоодыг нь угаах хэрэгтэй. Ямар шинж тэмдэг илэрнэ түүнээсээ хамаарсан тусламж үзүүлэх ёстой. Ингээд анхны тусламж үзүүлсний дараа эмнэлэгт хандах хэрэгтэй.

-Баяр ёслолын үед ачаалал хэр нэмэгдэж байна вэ. Жирийн өдөртэй харьцуулвал?

-Энгийн өдрүүдэд хүлээн авах дээр 40-50 хүүхэд ирдэг. Хүүхдийн зөвлөх поликлиникийн хувьд гаднаас ирж үзүүлж байгаа хүмүүсийн тоо нь 500-600 байдаг. Энэ жил баяраар дөрөв хоног амарч байна. Энэ үед баярын эхний өдрүүдэд өвчтөн бага байдаг. Харин баяр дуусах үед буюу сүүлийн хоног дээр нь ирж үзүүлэх тохиолдол их байдаг. Гэхдээ хүүхдийн тэр дундаа нярай хүүхдийн өвчлөл заавал баяр ёслол гэж хамаардаггүй. Мөн хүүхдүүдээ хүндрүүлж авчрах явдал баярын дараа нэмэгддэг.чехол для макбук эйрexclusive dubai escort


Эцэг эхчүүд хүүхдийнхээ хордлогыг хүндэрсэн хойно ирдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.