Английн “Health Plus Magazine” сониноос 2000 эмэгтэйчүүдийн дотор санал асуулга явуулахад, 40 настай эмэгтэйчүүдийн 77 хувь нь “40 нас хүрээд сексийн аз жаргалыг илүү эдэлдэг болсон” гэсэн хариулт өгчээ. Эмэгтэйчүүдийн 82 хувь нь секс амьдралд нь чухал 40 настайдаа 20 настай байх үеэсээ илүү 67 хувь нь нөхөртэйгээ сексийн жаргалыг дээд зэргээр эдэлдэг гэсэн өгсөн бол болохыг онцлон дурдсан байв.
40 нас хүрсэн эмэгтэйчүүдийн 45 хувь нь энэ насандаа сексийг илүү их хүсэмжилдэг болсноо илэн далангүй өгүүлжээ. Санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 70 хувь нь авааль нөхөр юм уу нууц амрагтайгаа сэтгэл санаа нийцтэй байвал амттай секс хэзээ ч дуусахгүй юм шиг үргэлж сайхан байдаг гэжээ.
Эмэгтэй хүн 40 нас хүрэхээрээ хөнжил дотроо илүү санаачилгатай, илүү давшингуй түрэмгий шуналтай болж залуу байх үеэсээ илүү бие бялдраа мэдэрдэг гэж санал асуулгад оролцогчдын 66 хувь нь хэлсэн бол 70 хувь нь сексийн арга техникийг илүү чадварлаг эзэмшиж туршлагатай болсон тул сексийн жаргалыг ханатлаа амсаж чаддаг гэсэн байна. “Health Plus Magazine” сонины эрхлэгч Колет Хэррис “Секс бол 16-39 настай залуу бүсгүйчүүдийн “эрхлэх ажил” гэж үздэг нь нас тогтсон эмэгтэйчүүдийн дургүйцлийг хүргэдэг. Үнэндээ бол 40 нас хүрсэн эмэгтэй сексийн жаргалыг өөрөө хэрхэн амттай эдлэх, хамтрагч эрэгтэйгээ хэрхэн жаргаахаа мэддэг хүмүүс юм.” гэж судалгааны дүн харууллаа хэмээн тэмдэглэжээ.