Стефан Рекла гэх Бразил залуу өөрийн эгч Амандаг супер од Неймарт гэрлэхийг санал болгожээ. Тэрбээр Японтой хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр “Неймар миний эгчтэй гэрлээч” гэсэн баннер барьж зогсчээ. Уг тоглолтод Неймар дөрвөн гоол хийсэн юм. Дүүгийнхээ энэ үйлдлийг зурагтаар харсан загвар өмсөгч, Бразилийн мисс Аманда “Миний дүү үүнийг хийсэнд итгэж чадахгүй нь. Би түүнийг ирэхээр нь хашраанаа” гэжээ.
Харин Стефан “Миний эгч намайг ална гэсэн гэж үү? Тэр одоо ганц бие байгаа. Хэрвээ Неймар миний саналыг хүлээн авсан бол тэр надад насан туршдаа талархана шүү дээ” гэсэн байна.