Утас бүрийг Бентлигийн Их Британи дахь төвийн ажилтан гараар хийсэн бөгөөд худалдан авсан хүмүүсийнх нь гарын үсгийг ар талд нь сийлж өгөх гэнэ. Үзүүлэлтийн хувьд 64 гегабайтын санах ойтой, 2.3 гегагерцийн процессортой Андройд үйлдлийн системтэй учир Самсунг Галакси Эс5 загварын гар утастай эн зэрэгцэхүйц байх юм. Телеграф сонины мэдээлснээр Верту утас нь ОХУ, Ази, Ойрхи-Дорнодын орнуудад гүйлгээ сайтай байгаа аж.
Хэмжээ: 145мм, 69мм, 10.65мм
Жин: 192гр
Үйлдлийн систем: AndroidTM 4.4 (KitKat)
Процессор: Qualcomm SnapdragonTM 801 2.3GHz quad-core
Дэлгэц: 4.7 инч, 1080p, 473 dpi
Камер: 13 мегапиксель (ар тал), 2.1 мегапиксель (урд тал)
Санах ой: 64 гегабайт(өөр дээрээ)
Баттерей: 2,275mAh Li-ion (ярианы горимд 15 цаг 30 минут)
Дагалдаххэрэгсэл: Арьсан гэр, чихэвч, өнгөлөгч
– See more at: http://world.time.mn/content/50208.shtml#sthash.NPuY0EkV.dpuf