Дуучин Ану тээгч эхээр охиноо төрүүлсэн үү

17Ану буюу Ч.Уранхолбоо Бүжин хэмээх хөөрхөн охинтой болсон билээ. Дуучин бүсгүйн гэнэтийн гэрлэлт бяцхан охин нь ихээхэн шуугиан тарьсан.  Тэрээр төрсөн хойноо ч сайхан бие галбир нь хэвээр байгаа зургийг нь харсан зарим нэг нь хүүхдээ өөрөө төрүүлээгүй тээгч эхээр охиноо төрүүлсэн хэмээн ярих болсон. Зарим шар хэвлэлээр ч ийн мэдээлэл гараад байсан бөгөөд дуучин Ану үүнд ихэд бухимдан тайлбар хийжээ. Тэрээр “Эрүүл саруул ухаант хүний биеийг олж төрчихөөд үр удмаа хэн нэгэнд тээлгэж төрүүлж чадах уу? Тэрийг чинь гэр бүлийн хүн чинь хүлээн зөвшөөрөх үү? Би бол чадахгүй ээ муу яриа газар авах нь хурдан. Харин үнэн зүйл чимээгүй явсаар л байдаг. Уг нь бүхэл бүтэн гурван гал эмнэлэгт амаржсан юмсан. Цагаа тулахаар манай эмнэлэг дээр төрсөн нь үнэн гээд дуугарчих хүн байдаггүй юм шиг. Гэхдээ хүмүүст нэг зүйлийг хэлмээр санагддаг сонссон зүйл болгоноороо сэтгэл хөдлөлд автаж хэн нэгний талаар өөр бодол төсөөлөлд автах хэрэггүй үнэн гэдэг зүйл хүчгүй болсон цаг мэт энэ үед харин ч ард түмэн оюуны хараагаа хурц байлгаж бодит үнэнийг хүсдэг байх хэрэгтэй. Миний талаар худал мэдээлэл тараадаг сэтгүүлийг ч мэднэ. Яагаад тэгж байгааг мэдэх болохоор зүгээр орхичих нь амар байдаг юм. Мөнгө төлж өөрийгөө магтуулах хэрэг алга. Тэртэй тэргүй бичүүлдгээ бичүүлж олон зүйл дээр гүтгүүлээд өдийг хүрсэн. Яг өндийгөөд бүгдийг харсан бол бүгд өөр байсан. 10 сар тээж төрүүлсэн охиныг минь хүртэл  ингэж ярьж байхад ер нь хайр энэрэнгүй үзэл хүнлэг чанарууд хаана байна?” гэв.

10462749_730404313689469_6793409934259311012_nчехлы заказатьprostitutes dubai


Дуучин Ану тээгч эхээр охиноо төрүүлсэн үү
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.