Эрчүүдийн туулах ёстой 6 айдас

Бүх эрчүүд амьдралдаа доорх зургаан айдсыг давж гардаг болохыг сэтгэл зүйчид тогтоожээ.

Нэг. Хайртай хүнээ алдах гэж айх. Хэрвээ танд ийм сэтгэл төрвөл хайртай хүндээ шүүмжлэлтэй хандахаа болих хэрэгтэй. Ийм айдсаас салахын тулд түүнийг цаг үргэлж хардах хэрэггүй. Харин хайраа аль болох ойрхон илэрхийлж байх хэрэгтэй гэнэ.
1390720_174621442735706_142598825_n

Хоёр. Ядуурлаас эмээх. Энэ айдас нь таныг санаачилгатай байхад үргэлж саад болно. Та өөртөө итгэлтэй болсон үед л энэ айдсаас сална. Мөн залхуурах, цагийг үр ашиггүй өнгөрөөхөөс үргэлж зайлсхий.

Гурав. Шүүмжлэлээс айх. Ийм айдас нь зориг зүрхийг мохоож, бүтээн байгуулах чадварыг унтраадаг. Шүүмжлэлийн эерэг талыг хүлээн авч өөртөө дүгнэлт хийж сурах нь тустай.

Дөрөв. Өвдөж зовохоос айх. Биеэ хэт чагнадаг хүн байс хийгээд л өвчин зовлонд ороогддог, Гэхдээ дийлэнх зовиур нь санааных болохыг мартуузай. Зөв хооллох, амьдралын буруу дадал зуршилгүй, амар тайван аж төрөх нь стресст оролгүй эрүүл байхад нөлөөлдөг.

Тав. Хөгширхөөс айх. Ихэнх эрчүүд хөгширхөөрөө өвчтэй, арчаагүй нэгэн болж хүнээр асруулахад хүрнэ гэж айдаг. Энэ бол хорвоогийн жам гэдгийг ойлгож эмзэг хүлээн авдгаа болих хэрэгтэй.

Зургаа. Үхлээс айх. Хэн ч айдаг. Мөн л хорвоогийн жам шүү дээ. Энэ айдсаас салахын тулд үргэлж ажилтай бай. Үргэлж завгүй байдаг хүнд үхлийн тухай бодох цаг байдаггүй юм.чехлы на iphonehappy ending massage dubai


Эрчүүдийн туулах ёстой 6 айдас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.