-Нэг залуу миний араас нилээд гүйж байгаад уулзахаар боллоо. Нэг өдөр би гэрийхэнтэйгээ муудалцаад уйлчихаад, түүгээр аргадуулъя гэж бодоод уулзлаа. Гэтэл тэр намайг аргадах нь байтугай, харин ч эсрэгээрээ намайг харж байснаа “Нүүрэн дээр чинь юм гарчихаж” гэж хэлж байсан. /С/
-Экс найз залуу маань нэг удаа хөдөө яваад, тэгснээ надруу бүр өглөө 7 өнгөрч байхад залгаад яаралтай 10 мянган төг явуулаач хурдалаарай гэж сандаргалаа. Би ч бэлэн мөнгөгүй байсан болохоор сандарч босоод л ажил дээрээ гүйж ирээд ажлын хүнээс муухай царайлаад л гуйгаад авлаа. Тэгээд явуулах гээд банкин дээр сууж байхдаа чи яг яасын юу болоод яаралтай гээд байгаа юм гэсэн чинь “Аан харин нэг утас авсан чинь батерей нь болдоггүй. Тэгээд харин батерей авч утсаа асааж үзмээр байна” гэсэн юм даа. /Болор/
-Би энэ зун өнгөрсөн өвлөөс хойш миний араас гүйсэн нэг залуутай машинд нь жаал нялуурж байлаа л даа. Тэгсэн чинь тэр “Хоёулаа унтъя” гээд байхаар нь “Би үзээгүй. Ирээдүйд хамт амьдрах хүнтэйгээ хийнэ” гэж боддогоо нуулгүй хэллээ. Гэтэл тэр юу гэсэн гээч? “Тэгвэл хоёулаа гэрлэе” гэж эргүүтсэн юм даа. Энэ үг миний хувьд эр хүнээс сонсож байсан хамгийн тэнэг үг байсан. /Таны нэр/
-Манай найз залуу надаас “Эмэгтэй хүний биений юм ирэхээр яг ямар цус гарах уу? Хамарнаас гардаг шиг үү?” гэж асуухаар нь би “Арай өтгөн” гэж хариулсан чинь, цүнхнээс ариун цэврийн хэрэглэл ухаж гаргаж ирснээ “Тэгээд энийг яаж хэрэглэх үү? Шууд ингээд л наачихдаг юм уу?” гээд өөр дээрээ үзүүлээд байлаа. Би уурлаад боль гэсэн чинь, “Чи одоо нэг энийг хийгээд үзүүл дээ” гэсэн гээд бод доо. /Анжа/
-Нэг залуугаас салсан чинь, дараахан нь зүрхний өвчтэй гээд эмчийн магадлагаа барьж ирчихээд, “Чи надаас салвал миний бие муудаад улмаар үхнэ” гэж хэлсэн. Гэхдээ саяхан фэйсбүүкээр юм бичиж байна лээ. Хоёр жил өнгөрчихөөд байхад эрүүл саруул л байгаа юм даа. /М/
-Бид хоёр хамт анхныхаа шөнийг өнгөрөөгөөд, дараа нь юм ярьж байгаад тоглоом тоглосон юм л даа. Аль хожигдсон нь нөгөөгийнхөө хүслийг биелүүлэхээр тохиролцсон юм. Гэтэл тэр хожоод хүслээ хэл гэсэн чинь “Нэг тамхинд гүйгээд ирэх үү?” гэсэн юм даа. /Чимгээ/
-Нэг онцгүй залуу надаас мессежеер “Чи ганц бие, би ганц бие. Тиймээс хоёулаа үерхэе” гэж асуулаа. Тэгэхэээр нь “Хэрэггүй ээ баярлалаа” гэж хариу бичлээ. Гэтэл түүнээс “За, зүгээр л чиний янзыг үзэж асуусан юм. Би найз бүсгүйтэй л дээ. Хоёр охиноос алийг нь сонгох уу гээд л байж байсан юм” гэдэг мессеж ирсэн. /Зочин/
-Миний нэг таньдаг залуу манайхтай ойрхон амьдардаг байлаа. Дандаа л гэрийнхээ гадаа гараад ир гэж намайг гуйдаг байсан юм. Нэг удаа би гуйхаар нь гараад, жаахан юм ярьж алхаж байгаад “За за одоо энэ байрыг нэг тойрчихоод би орлоо” гэсэн чинь “За за чи ганцаараа тойрчих. Би ажилтай болчихлоо” гэдийн. /Mk/
-Тэнэг үгээс гадна, тэнэг үйлдэл бас байна аа. Би нэг юмыг мартахгүй, одоо хүртэл нүдэнд харагдаад байдаг юм. Дээхнэ үед “Коллектив” гэдэг нэг бар үүр цайтал ажилладаг байлаа. Манай ажлынхан шөнө тийшээ орсон юм. Тэгсэн нэг загвар өмсдөг залуу нэг охинтой, уянгын аян дээр нахилзаж бүжиглэж байснаа гэнэт зогсонгуутаа, бүжгийн талбайн яг голд энгэрийнхээ халааснаас сам гаргаж ирж үсээ нэг хойш нь самнаснаа буцаад бүжиглээд эхэлсэн. Би болон бусад харсан хүмүүс элгээ хөштөл инээж билээ. /Сабрина/
-Миний экс залуу орой ирээд орцны үүдэнд зуны сайхан үдшийн сайхныг яриад л, их романтик сууж байсан чинь манай дүү дэлгүүр орох гээд гарч ирлээ. Гэтэл найз залуу маань “Ахын дүү зайрмаг авч ид” гээд 5000 төг “сарвайдаг” юм байна. Манай дүү 21 настай эрэгтэй ш дээ. /Бүжин/
Бид хариултуудыг сэтгэгдэл бичсэн нэрээр нь нийтэлсэн байгаа. Хэрэв энэ дунд таны бичсэн сэтгэгдэл байвал, нэр насаа илгээж засуулна уу. Таны эрэгтэй хүнээс сонсож байсан хамгийн тэнэг үг?
Goolingoo