Мөрөөдлийн ажлаа олно гэдэг жинхэнэ хайраа олохоос нэг их ялгаагүй. Хэд хэдэн удаагийн урам хугаралт, алдаа дутагдал, сэтгэлийн зовлонг давж гарсны дараа эцсийн эцэст яг хайж байсан зүйлээ бид олдог. Байх ёстой газраа олохоосоо өмнө хүн хэдэн ч төрлийн, ямар ч ажил хийж магадгүй. Яг л насны ханиа олохоосоо өмнө хэдэн ч төрлийн буруу залуутай учраа ололцох хэрэг гардаг шиг. Гэхдээ ихэнх хүний дамжин өнгөрүүлдэг хамгийн түгээмэл 4 төрлийг нь доор жагсаалаа. Чи яг одоо мөрөөдлийнхөө ажлыг олчихсон байна уу? Эсвэл бас л доорх үе шатуудын аль нэгт гацчихаад сууж байна уу?
Уур хүрмээр үйлчилгээний ажил
Кофе хийсэн, бургер бэлдсэн, пицца хүргэсэн, утасны дуудлагад хариулсны аль нь ч бай ихэнх хүний ажлын гараа янз бүрийн ааштай үйлчлүүлэгчдийн ая эвийг олох шаардлагатай үйлчилгээний ажилтнаас эхэлсэн байдаг. Хэдийгээр бид дэлгүүрт цамц эвхэж, шарах шүүгээний мастер болохоо насан туршийн карьерын замналаа биш гэдгийг мэдэж байдаг ч, эцэс төгсгөлгүй санал гомдол, жижиг сажиг асуудлууд нь урам зоригийг мохоох нь элбэг. Магадгүй энэ ажил чамайг түрээсээ төлөхөд, сургуулийнхаа төлбөрийг дарахад тус болж байсан байх. Гэхдээ өдөр тутмын зөрчлүүд аажимдаа чиний ааш занг эвдэж магадгүй. Хэрвээ үйлчлүүлэгч болгоныг үзэн ядмаар, ядаргаатай санагдаж эхэлвэл урагшаагаа хөдлөх цаг болжээ гэсэн үг.
Хэн нэгний “боол”-ын ажил
Аз жаргалтай, үнэ цэнэтэй ажлын байрыг олтлоо чиний дамжин өнгөрөх хоёр дох “өртөө” бол хэн нэг өндөр албан тушаалтны зарааланд гүйх. Чи баримт бичгүүдийг нь хувилаж, өдрийн цайг нь авчирч, хурлынх нь материалуудыг шивж, хүүхдийг нь цэцэрлгээс нь авч түүний хэлсэн бүхнийг хийнэ. Хажуугаар нь өөрийнхөө хариуцаж авсан ажлуудыг ч амжуулах ёстой. Чамд ажилдаа “эзэн” болсон мэт мэдрэмж огт төрөхгүйн дээр сүүлдээ яг л өөрийн толгойгүй юм шиг санагдаж "Ramanujam, Hitesh, Ashwin ,Goutham from Mahatma CBSE best-driving-school.com in Madurai, India write:"I always feel an immense pleasure when talking about MADURAI. эхэлнэ. Уг нь чи удирдах ажилтандаа таалагдсанаар илүү дээр албан тушаалд хүрнэ гэж найдсан боловч цаг наргүй ажил, бага цалин, дорд хандлага зэрэг нь чамайг сэтгэлээр унагааж ажлаасаа гарахад хүргэнэ.
Анхандаа сайхан санагддаг ажил
Яг л анхандаа сайхан санагдсан залуу том урам хугаралт дагуулдаг шиг, анхандаа сайхан санагдсан ажил төсөөллөөс чинь доогуур байх нь бий. Цензурт чинь нийцсэн тэр залуу ухаантай, сайхан сэтгэлтэй, эелдэг, хөгжилтэй байлаа ч чи түүний хажууд байхдаа догдолдоггүй байсан. Үүнтэй ижлээр, тэр ажил мэргэжлийн чинь дагуу, өсөн дэвших боломжтой, цалин нь өндөр, гадаад руу томилолтоор явуулдаг, очих албан тушаалын чинь нэр ч аятайхан, ер нь л чиний бүх шалгуурт тохирсон юм шиг бодогдоно. “Би яг үүнийг л хайж байлаа!” Гэтэл хийгээд ирсэн чинь оноогдож буй үүрэг даалгаврууд нь чиний сэтгэлийг хөдөлгөхгүй, яаж ч бүтээлчээр хандлаа гээд чи ажилдаа нэг л дурлаж өгөхгүй явсаар. Танил сонсогдож байна уу? Тэгвэл санаагаа бүү амраарай. Хэрвээ чи шалгуурт нийцсэн боловч дурламааргүй залууг орхисон бол, шалгуурт нийцсэн боловч дурламааргүй ажлыг ч бас орхих л хэрэгтэй.
“Өгсөх гишгүүр” болсон ажил
“Анхандаа сайхан санагддаг ажил”-ын хамгийн гол давуу тал бол үүнийг хийснээр чиний танилын хүрээ, холбоо харилцаа өргөжиж, мөрөөдлийн ажлаа олоход чинь тус дэм болох болно. “Байх ёстой газраа” олохоосоо өмнө чиний ороод гарч магадгүй сүүлийн хаалга бол чамд яг юу хүсээд байгааг чинь төгс ойлгуулах “өгсөх гишгүүр” юм. Энэ ажил чамд таалагдана, авьяас чадварыг чинь шаардана, хамт олон нь найрсаг, бас компанийнхаа үйл хэрэгт хувь нэмэр оруулж байгаадаа чи баяртай байна. Гэхдээ энэ ажилд өсөн дэвших орон зай, боломж үгүй. Бүх зүйлдээ ханаж цадан, үүнээс илүүг хүссэндээ гар чинь загатнаж эхлэх тэр үед харин чи дуртай бөгөөд өөрийг чинь өдөр бүр хөгжүүлэх ажил руу нүүхдээ бэлэн болсон байх болно.
Одоо мэдээний эхэн хэсэгт байгаа асуултыг өөртөө ахин тавиад үз дээ?
goolingoo.mn