1965 онд Apasra Hongsakula гэгч тайланд бүсгүй Дэлхийн миссийн титмийн төлөө өрсөлдөж, энэхүү титмийн эзэн болж байсан түүхтэй. Дэлхийн миссийн титмийг хүртсэн анхны тайланд эмэгтэй болсон тэрээр 50 шахам жилийн дараа ч гоо үзэсгэлэнгээ алдаагүй байна. Эмэгтэй хүний гадаад болон дотоод гоо сайхныг илрүүлэн харуулдаг Дэлхийн миссийн тэмцээнд өдгөө ч залуу оролцогчидтой өрсөлдөж чадах Apasra Hongsakula-гийн тайланд нэрийг Pook гэдэг аж. 1947 онд Бангкок хотод төрсөн энэ эмэгтэй одоо 67 настай юм байна. Мөн ямар ч гоо сайхны мэс ажилбар хийлгэж байгаагүй гэнэ.
xopom.com