Ялагчгүй тулаанд дайтсаар байх уу, аль эсвэл?

Гэр бүлийн уур амьсгалд байнгын хэрүүл маргаан маш сөргөөр нөлөөлж ямар ч сайхан хайр сэтгэлийг устгаж чаддаг гэдгийг ихэнхи хүн хүлээн зөвшөөрөх биз ээ.
Уур цухал, хэрүүл зодоон болох үндсэн шалтгаануудыг авч үзвэл:

1.Эцэг эхийнхээ хэрүүл дунд өссөн хүн догшин ширүүн зантай болж өсдөг бөгөөд юм л бол уурлаж хашгирах агаад үүнийгээ хэвийн байдал, “норм” гэж тооцдог.
2.Өөрийгөө доогуур үнэлдэг, өөртөө итгэлгүй хүмүүс гэр бүлийн гишүүдээ “доош нь хийснээр” санаа сэтгэлээ засч “кайф авдаг” байх нь элбэг.

334
3.Ядаргаа, стресс, тав тухгүй байдал ямар ч тайван уужуу хүнийг “зад тавиулдаг”.
4.Хүсэн хүлээж байсан зүйлдээ хүрэхэд нь саад тотгор гараад ирсэн тохиолдолд уур уцаар болох тохиолдол олон. Жишээ нь, нөхөр нь унтаж амрах мөрөөдөл тээсээр гэртээ ирэхэд нь эхнэр нь хүүхдээ орилуулж чарлуулаад, эсвэл шөнийн клубт ч юмуу очъё гээд гоншигоноод салахгүй байвал энэ орой юугаар ч дуусч магад.
5.Өөр хүнд уурласан уураа эхнэр нөхөртөө гаргах тохиолдол их байдаг. Хэдий шударга бус зүйл боловч амьдрал дээр маш их ажигладдаг зүйл. Ажил дээрээ даргадаа бангадуулсан ч юмуу, эсвэл харьж явахад нь ямар нэгэн “дурак” замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргах дөхөн урдуур нь дайрчихаад дунд хуруугаа гозойлгоод яваад өгсөн ч байж болох. Тэр “муу новшид” хэн болохыг нь хэлээд өгөх боломж гараагүйд улам уур нь хүрсэн амьтан ирээд гэртээ уур цухалаа гэрийнхэндээ гаргадаг.

Уурлан бухимдах шалтгаан хүн бүрт хангалттай гардаг, харин тухайн шалтгаанд өгөх хариу реакц хэр хурц байх нь хүн хүнд өөр. Харамсалтай нь, хамгийн ойр дотны хүмүүс нь уур бухимдлаа гаргах бай нь болж байдаг. Хажууд нь дэмжигч байх юм бол гал дээр тос нэмэгддэг, тийм учраас хэрүүл маргааныг хамаатан садан, үр хүүхдийнхээ хажууд хийхгүй байсан нь дээр. Биеээ бариад дараа, хоёулхнаа байхдаа асуудлаа хэлэлцэж шийдэх хэрэгтэй. Болж байгаа үйл явдалд чамайг буруутгах зүйл олох юм бол, хажууд байгаа хамаатан чинь “нээрээ тийм шүү дээ” гээд батлаад өгчихвөл уурлагч этгээд улам гаарах нь мэдээж. Дээр нь халамцуу байгаа бол, эсвэл чи түүний үгийг таслан “чи муу юу юм” гэх маягтай байвал өнөөх чинь улам л “сайхан загнана”.

Хэрүүл маргаанаас хэрхэн зайлах вэ?
1.Тэр яагаад “ийм” юм бэ гэдгийг ойлгохыг хичээ. Түүний бага насных нь тухай, эцэг эхийнх нь гэр бүлд байдал ямар байгаа тухай асууж бай. Чиний сэтгэлийг юу юу зовоож байна вэ гээд асуу. Магадгүй, хань чинь дотроо онгойтол ярилцах хүсэлтэй ч нэг л эхэлж чадахгүй, эсвэл боломжийн мөчийг хүлээгээд байгаа ч юм билүү?

2.Та хоёрын хооронд ярвигтай зөрчилдөөн үүсээд аль аль нь өөрийнхөө сонирхлыг хамгаалах хүсэлтэй байгаа тохиолдолд наанадаж л маргаан, цаашлаад хэрүүл тэмцэл болох нь дамжиггүй. Өөрийгөө барьж сур. Уурлахаа түр азнаад байдлыг хоёр талаас нь харах гээд үз. Үгээ маш сайн бодож ярь. Зөвхөн өөрийгөө л илэрхийлж ярь, түүний өмнөөс бодож “чи ингэж хэлэх гээд байгаа юм байна, ойлголоо чамайг” гэх мэтийн зүйл байж болохгүй. Үгийг нь таслалгүй сонс. Та хоёрын зорилго бол хэн нь илүү мундагаа харуулах биш, хэн нь дийлэхээ үзэх биш, харин – зөвшилцөлд хүрэх гэдгээ бүү март.

3.Хань чинь ямар нэг зүйлийг танд уучилж чадахгүй байгаа, эсвэл та өөрөө хань руугаа үргэлж буруутгасан харц шидсээр байна уу? Гэрийн ажлаа хэрхэн амжуулах тал дээр үргэлж маргаж муудаж байна уу? Тэгвэл одоо суугаад архаг маргаануудаа нэгмөсөн шийдээд тохиролцоод ав.

4.Архаг өвчнүүдийн тухайд ч ялгаагүй. Ханийн чинь толгой байсгээд л өвддөг үү? Эсвэл шүд нь? Ходоод нь? Тэгвэл эмчид очуул, эмчилгээ хийлгүүл. Эрүүл биенээс саруул ухаан гэдэг биз дээ? Уур уцаар эрүүл мэндийг муутгадаг гэдгийг ч сана.

5.Ханиа ажигла. Түүний бухимдлыг төрүүлдэг зүйлсийг тогтоож аваад зөвшилцөхийг нь зөвшилц, өөрөөс чинь хамаарч буй засч залруулах боломжтойг нь засч залруулахыг бод, “хурц” байдалд хүргэхгүй байхыг хичээ.

6.Өөрийгөө үнэлэх үнэлэмж дээрээ ажилла, өөрийгөө бүү доромжлуул. Таныг өөртөө итгэлтэй болсныг мэдрээд, түүний өдөөн хатгалтад та хуучин шигээ хариу өгөхгүй байгааг хараад, дуугаа өндөрсгөснөөр хуучин шигээ таныг дураараа хөдөлгөх боломжгүй болсныг үзээд уур бухимдал сөрөг энергээ тань руу цацдагаа аяндаа болино. Таныг доош нь хийх оролдлого хийгээд байвал шууд асуу, гэхдээ тайван дуугаар: “За яасан? Сэтгэл чинь хөнгөрөв үү? Одоо өөрийгөө надаас хүчтэй, надаас ухаантай гэдгээ мэдрээд сайхан болов уу?”. Ингэхэд хань тань ичнэ, дахин ийм байдалд орох гэж тэмүүлэхгүй л болов уу…

7.Спорт биеийн тамираар хичээллэхийг ятга. Боксын груш балбахад л сөрөг энерги арилаад өгдөг шүү дээ. Бусдад хор учруулахгүйгээр биеийн хөдөлгөөнөөрөө сэтгэлийн хүчрэлээ арилгаад зогсохгүй эрүүл мэндэд ч тустай байх болно. Хоёулаа хамт хичээллэж болох спорт бол бүр сайн. Цагийг хамт сайхан өнгөрүүлэх шиг хүмүүсийг дотносуулдаг зүйл үгүй. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлэхэд ч спорт нэн тустай байдаг.

9.Ханьдаа тааламжит үгс хэлж бай, гэхдээ худлаа ярьж хэрэггүй. Магтах зүйлийг нь магт, ханийхаа найз нөхөр нь бол, өөртөө итгэхэд нь тусал. Аливаа хүн өөрийгөө бусдаар үнэлүүлж дэмжүүлэх дуртай байдаг, магтуулах тусмаа улам өсөхийг эрмэлздэг, ханийхаа хүлээцийг биелүүлэх гэж хичээнэ, сайн тал руугаа өөрчлөгдөнө. Тэгээд таны нүдэнд дахиж муугаар харагдахыг хүсэхгүй, биеэ барихыг хичээдэг болно.

10.Хамт суугаад ТВ үзэх болбол сайхан ярилцангаа үзэж болох зүйлийг сонго. Аймшгийн кино, триллер, алаан хядаан, зодоон цохионтой кино сайхан уур амьсгалыг хөгжүүлэх бус бүр баллаж орхино.

11.Ханьдаа үлгэр жишээ үзүүлж улам сайхан ааштай, халамжтай бол. “Чи тэгдэг байсан биз дээ” гэсэн шиг уурлаж хашгирах хэрэггүй. Хань чинь бас л тань шиг эмзэг сэтгэлтэй хүн гэдгийг бүү март.

12. Ханьдаа цаг зай олго. Таны авсан арга хэмжээнүүдийн үрээр хэрүүл маргаан овоо тасраад байснаа дахиад муудалцвал бүү цөхөр. “Чи ч өөрчлөгдөнө гэж байхгүй л дээ, би мэдэж байсан юм” гэх мэтийн зүйл хэлж л болдоггүй юм шүү! Хүлээцтэй бай, тусал, дэмж, ойлго, зохих байдлаар ухаантай ханд.

13.Хань чинь уур цухал болоод ирвэл битгий хэрэлдэх гэж яар, ийм “яриа” та хоёрын хэнд ч сайхан зүйл авчрахгүй. “Хоёулаа энэ тухай дараа яръя, тэгэх үү?”,- гэж тайвнаар хэл. Хэрэв үнэхээр хэлэлцэж шийдэх хэрэгтэй асуудал бол тайвширсных нь дараа заавал ярилц.

14.Хэлэх юмаа хэлэхэд эвгүй байгаа, эсвэл хань чинь ярилцах боломж олгохгүй байгаа бол /үгийг чинь таслаад яриулдаггүй, ярилцахыг хүсдэггүй г.м./ – захиа бич. Цаасаар дамжуулаад та, үгээ тасдуудахгүйгээр, ханьдаа хэлэх гэсэн зүйлээ илүү цэгцтэйгээр, илүү ойлгомжтойгоор хүргэх боломжтой. Захианы бас нэг сайн тал нь, хэрэв та амархан асдаг зантай бол, ханьдаа хариу хатуу үг хэлж байдлыг хүндрүүлэх аюулгүй!

Хэрхэн сайндах вэ?
Муудалцах дуртай бол сайндаж сур.
1.Ханьдаа уур бухимдлаа гаргасан, гомдоох зүйл хэлснээ тэр дороо ойлгосон байсан ч шууд сайндах гэж бүү яар. Жаахан хүлээ. Өөртөө ч, түүндээ ч “хөрөх” цаг хугацаа өг. Тэгэхгүй бол уур гомдол нь халуунаараа байгаа хань чинь яах ч юм билээ. Сайндахдаа “гэхдээ чи тэгсэн, ингэсэн” гэх маягийн ханиа буруутгасан зүйл ярьж болохгүй, тэгвэл зөрчилдөөн дахин асах аюултай.

2.Сайндах санаачлагыг гаргахаасаа бүү ай. Хэсэг хугацааны дараа, хэрэв таны буруу байсан бол уучлалт гуйгаад, хэрүүлд хүргэсэн асуудлыг хэлэлцэж зөвшилцөх санал тавь. Ханийхаа байр суурийг сонс, түүнийг ойлгохыг хичээ, өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээтэй байж сур.

3.Хэрэв хайрт чинь яг одоо сэтгэлээ уудлан ярилцах хүсэл байхгүй байвал бүү шах, түүнд бүү гомд- цаг нь болоогүй байна л гэсэн үг.

4.Сайндахдаа зөвхөн үг биш хайр энхрийлэлийг ч ашигла. Нэг их сүртэй асуудлаас болж муудалцаагүй бол хайртыгаа тэврээд үнсэхэд л та хоёр сайндчихна.

5.Хэрэв та өөрөө хурдхан шиг сайндмаар байгаа, харин хайрт чинь сайндахад бэлэн биш байгаа нь мэдрэгдээд байгаа бол сайхан хоол хийж гоёмсгоор ширээгээ засаад оройн зоогонд урих, эсвэл хөөрхөн зурагтай ил захидалд уучлалт эрсэн хайр энхрийллийн үг бичээд өгөх /төрөл бүрийн зурагтай “хоёулаа сайндъя, тэгэх үү?” гэсэн үгтэй ил захидлууд байдаг/, аятайхан сюрприз барих гэх мэтийн арга хэрэглэ.

Эцэст нь зөвлөхөд, хэрэв хайрт чинь догшин ширүүн зан гаргадаг бол энэ нь танд хэцүү байна гэдгээ нуулгүй хэлж бай. Боломжийн мөч сонгоод эвтэйхнээр бодол санаагаа хэл. Чамайг буруутгах гэсэндээ биш, зүгээр л чамайгаа ойлгохыг хүсч байна, чамдаа туслахыг хүсч байна гэж хэл. Ханьдаа хайртай гэдгээ, түүний юу нь өөрт чинь сайхан, тааламжтай байдаг тухайгаа хэлэхээ мартав! Хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдаръя гэвэл хөдөлмөрлөх хэрэгтэй, сайхан гэр бүл гэдэг өдөр тутмын хичээл зүтгэл байдаг билээ.чехол iphone 4blonde escorts in dubai


Ялагчгүй тулаанд дайтсаар байх уу, аль эсвэл?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex