Константин Хабенский зөвхөн гайхамшигт жүжигчин төдийгүй,гайхалтай сайн үйлстэн юм.Эхнэр нь 2007 онд хүүгээ төрүүлээд хорт хавдраар өвчлөхөд тэрээр тансаг харшаа зарж,өчнөөн өр зээл тавиж, мөн тухайн үед гол дүрийг нь бүтээж байсан “Адмирал” “Хувь заяаны эрхээр 2 ” кинонуудынхаа бүх хөлсийг эмчилгээнд нь зориулсан билээ.Гэвч харамсалтай нь жилийн дараа эхнэр нь хорвоогийн мөнх бусийг үзүүлжээ.
Тэр цагаас хойш Хабенский жирийн л нэг байранд амьдарч,бараг бүх орлогоо буяны үйлсэд зориулж байна.Одоогоор тэрээр 150-аад тархины хорт хавдартай хүүхдийг авраад байна.Таван сард ердөө л өвчтэй хүүхдүүдийг эргэхийн тулд Казань хотод очиж байв.Хоёр өдрийн өмнө тэнд түүний жүжиг тавигдаж нэмж 4 хүүхдийн амь аврагдлаа.Түүнд 2012 онд бүх нийтийн санал асуулгаар ОХУ-ын “Ардын жүжигчин” цол олгожээ.Энэ хүн үнэхээр бүгдийн хүндлэл хүлээх үйлстэн юм.
ЗАРИМД НЬ ГАНЦ БҮСГҮЙ ХАНГАЛТТАЙ САНАГДДАГГҮЙ АТАЛ ӨӨР НЭГЭНД НЬ ЦОРЫН ГАНЦ БҮСГҮЙГЭЭ ХАЙРЛАХАД АМЬДРАЛ НЬ ХҮРЭЛЦДЭГГҮЙ.
-Константин Хабенский-