Алдартай загварын гэрэл зурагчин Mario Testino бол гэрэл зургийн ертөнцөд гүн хүндэтгэл хүлээдэг нэгэн юм. Түүний хамгийн энгийн гэрэл зураг хүртэл урлагийн том бүтээлд тооцогддог гэнэ. Mario Testino-гийн бүтээлүүд дэлхийн гэрэл зургийн дөрвөн том орд болох Парис, Лондон, Нью-Йорк, Лос Анжелест нүсэр том студи буюу ажлын өрөөнд нь байрладаг байна. Түүний ажлын хуваарь бараг хагас жилийн өмнөөс тодорхой болох бөгөөд тус хуваарьт нэг ч минутын зөрүү гардаггүй аж.