“Шинэ үе” продакшны хоёр жүжигчин эмэгтэйн маргаан эцэстээ нэгнийгээ шоронд оруулж, нөгөө нь хөдөлмөрийн чадвараа алдаад буй.
Энэ талаар тус продакшны захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хоёр хүний хувийн асуудалд хөндлөнгөөс оролцоод байх эрх надад, манай хамт олонд байхгүй шүү дээ. Гэхдээ манайхан эвлрүүлэх гэж нэлээд зүтгэсэн болов ч харамсалтай нь байдал хурцдан шүүхдээ тулж, шүүхээс ийм шийдвэр гаргачихлаа” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр уг хэрэгт үнэхээр их харамсаж буйгаа хэлээд “Удирдлага гэдэг утгаараа сайн хэлж ярьж, жаахан хатуухан үг хэлж барихгүй яав даа” хэмээн халаглаж суугаа сурагтай.
Жүжигчин Д.Оюунтуулын тухайд Солонгост эмчилгээ хийлгэхээр болж, виз нь ч гарчээ.
Түүнчлэн эгч, дүүс мэт ижилдэн дассан жүжигчин бүсгүйчүүдийг эвлэрүүлсэн талаар хамтлагийнхан нь ярьсан байна.