Азийн наадмаар Энэтхэгийн эмэгтэй боксын төрөлд өрсөлдсөн Сарита Дэвиг дэлхийн аваргын тэмцээнд оролцуулахгүй болсон байна. Шүүгчийн маргаантай шийдвэрийн улмаас ялагдал хүлээсэн гэх тэрээр медаль гардуулах ёслолын үеэр БНСУ-ын тамирчинд медалиа зүүж өгөн медалиас татгалзсан билээ.
Түүний энэ үйлдлийг AIBA болон Инчёны наадмын зохион байгуулах хороо тэмцээнийг үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байсан юм.Харин өнгөрсөн өдрүүдэд AIBA-ийн удирдах зөвлөл болон Ёс зүйн хороо хуралдан мэдэгдэл гаргасан байна.
Тус мэдэгдэлд тэмцээнийг үл хүндэтгэсэн тамирчин С.Дэви, түүний дасгалжуулагч нарт ёс зүйн хэрэг үүсгэжээ. Уг хэргийг шийдэгдтэл ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцохыг хориглосон байна.