Тод өнгө, “ээжийн хүрэм” бүсгүй таны намрын гоёл

Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил, харах өнцгөөсөө хамааран өөрийн гэсэн стиль имижтэй байдаг.

Энэ нь улирал бүр загварын чиг хандлагыг даган өөрчлөгддөг зүйл мэдээж биш. Гэхдээ тухайн улиралд моданд орж буй хувцас, гоёл чимэглэлийн хандлагыг мэдэрч, өөрийн стильд уялдуулан өнгө нэмэх нь бидний амьдралд урам зориг, эрч хүч бэлэглэдэг гэдэгтэй санал нийлэх байх.

Зуны дэлгэр цаг шувтрах дөхөж удахгүй намар цаг айлчлан ирнэ. Намар цаг цаанаа л тайван, заримдаа гуниг төрүүлэм мэдрэмжийг өгөх нь бий. Тэгвэл намар цагийн энэ мэдрэмжийг чимэх, басхүү сарниулах намрын хувцас загварын талаар бяцхан мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1.Тод өнгүүд “халагдахгүй”
Зун цаг дууслаа, тод өнгийн хувцас минь баяртай гэж хэлэх гэж байвал түр азнаарай. Харин ч энэ намар бүсгүйчүүд хувцсаараа солонгорох нь. Өөрөөр хэлбэл, хурц, тод өнгийг зөвхөн зуны өнгө хэмээн боддог хүмүүсийн хувьд энэ намар тэрхүү бодлоосоо бүрмөсөн ангижирна. Улаан, ягаан, цэнхэр гээд байж болох бүх тод хувилбарууд энэ намрыг чимнэ. Мөн зун хит болж байсан номин ногооны “садан” цайвар хөх өнгө ч тэдэнтэй нэгдэх гэнэ. Намар цагийн илэрхийлэл болсон хүрэн, хар ногоон, бор шаргал, бор, саарал өнгүүд мэдээж зайгаа тавьж өгөхгүй нь бололтой.

2.Ээжийнхээ хуучин хүрмээр энэ намар гоёж болох нь
Намар цагийг хүрэм, цувгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ намар томдсон мэт хэлхгэр том хүрэм, цув өмсвөл сайхан харагдана. 1960-1970 онд бидний ээж, эгч нарын гоёдог байсан мөртэй хүрэм, цув энэ намар хэрэг болох нь.

3.Өндөр суудалтай өмд
Өнгөрч буй зуны нэг гоёл байж чадсан өндөр суудалтай уранхай жийнсний халааг өндөр суудалтай оффис өмд авч байна. Мода эргэдэг ёсоор өндөр суудалтай, шулуун трапецан өмд энэ намрын гоёлын тоонд зүй ёсоор орж байна.

4.Склад, хуниастай юбка
1980-аад онд моданд орсон өвдөг давсан, түүнээс ч урт, хуниастай юбка энэ зуны гоёл байсан бол намар ч моданаас гарахгүй юм байна. Өнгийн хувьд цулгай, тод өнгөтэй юбка таны шүүгээнд байхад өдөр тутам, үдэшлэг, уулзалт гээд ямар ч цаг үед өмсөж болно.

5.Нэхмэл цамц ба жийнс
Сэрүүний улиралд таны шүүгээнд байх хувцас бол нэхмэл цамц. Сонсонгуут л “дулаахан” гэдэг үгийг санаанд оруулах нэхмэл цамц жийнстэй сайхан хослодог. Тэгвэл загварын хувьд нэвсгэр, томдсон байх тусам өдөр тутмын сайн сонголт болж чадах нь ээ.

6.Ороолт
Даавуун, нэхмэл, үслэг ороолтууд энэ намрын гоёл. Сэрүү орсон намрын цагаар таны эрүүл мэндэд хэрэгтэй төдийгүй сайхан харагдах нэг чимэг нь ороолт байх болно.

7.Гар цүнх
Энэ намар багтаамж ихтэй цүнхнээс гар цүнхийг илүүд үзэж байна. Ингэхдээ бага зэргийн үслэг, нэхмэл гар ажиллагаа орсон хэсгүүдтэй байвал тохиромжтой. Мэдээж сэрүүний улирал учраас цүнх болон гадуур хувцастайгаа тохирсон бээлий сонгох хэрэгтэй болов уу.

8.Үслэг, болон чимэглэлтэй гутал
Гуталны хувьд тачир үстэй, нэмэлт чимэглэл, хээтэй гутлууд давамгайлах нь. Бөөрөнхий, эсвэл эсрэгээрээ шовх хоншоортой, өсгий бүдүүн байх нь илүү загварлаг харагдана хэмээн загвар зохион бүтээгчид тодорхойлж байна.

Энэ мэт сонирхолтой мэдээллийг “Дээжис” сэтгүүлийн ес болон аравдугаар сарын дугаараас уншаарай.

Хэрэв та “Дээжис” дижитал сэтгүүлийг анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.

iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz

Android утас, таблет-нд татаж авах:http://goo.gl/0TRRDL

аквалоо новости18 escorts


Тод өнгө, “ээжийн хүрэм” бүсгүй таны намрын гоёл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.