Витамин арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

 brunettes_women_models__faces

А, В, ВС, С, D, Е, F зэрэг витаминууд гоо сайхны кремын найрлаганд ихээр ордог.  Арьс ямар нэгэн өвчнөөр өвчилсөн үед арьсан дахь витамины хэмжээ багасч хатуурах, үрчийх, толботох зэрэг шинжүүд илэрдэг. Энэ тохиолдолд дээрх витаминуудыг хэрэглэснээр арьсны цусан хангамж сайжран тэжээллэг өнгөлөг болдог аж.

- Витамин А: Арьсанд хамгийн чухал хэрэгцээтэй витамин. Гоо засалд тосон болон шингэн хэлбэрээр тосны найрлаганд оруулж нүүрэндээ түрхэхээс гадна ууж хэрэглэж болдог. Yүнийг хэрэглэснээр арьс хуурайших, хольцруутах нь багасдаг.
- Витамин В1: Мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Ер нь витамин В төрлийн комплексууд элэг, тараг, пивоны хөрөнгөнд ихээр агуулагддаг бөгөөд арьсан дахь бодисын солилцоог идэвхжүүлдэг төдийгүй үсний уналтыг зогсоодог юм.
- Витамин С: Yүнийг удаан хугацаагаар уувал судасны хатуурлын эсрэг үйлчилгээ үзүүлж, хөгшрөлтийг удаашруулдаг. Мөн нүүрэнд сэвх толбо үүсэх, харлахаас сэргийлж цайруулах үйлчилгээ үзүүлнэ.
- Витамин D: Маш бага тунг витамин А-тай хольж хэрэглэснээр арьсанд үйлчлэх үйлчилгээ нь сайжирдаг.
- Витамин Е: Арьсны эд эсийн боловсролтыг сайжруулж арьс шинээр нөхөн төлжихөд чухал үүрэгтэй.
- Витамин F: Энэ витамин дутагдсан үед арьс хуурайшиж амархан гуйжиж унадаг. Yсний ширхэг нарийсан, хугарамтгай болж өнгөө алдан унаж эхэлдэг. Мөн үс хагтана.

- Зөгийн бал нүүрний арьсыг ч сайн сэргээдэг. 1 халбага балыг нэг халбага нимбэгийн шүүстэй хутгаад нүүрэндээ түрхэж 10-15 мин болсны дараа бүлээн усаар угааж, нийтэд нь тэжээлийн тос түрхэнэ.
- Хэрэв та шингэн үстэй бол 1 цайны халбага зөгийн бал, түүхий өндөгний шар, 1 халбага ургамлын тос, 2 халбага шампунь, сонгины шүүс бага зэргийг хольж хутгаад хуйхандаа маск тавиарай.
- Сэвхийг өдөрт хэд хэдэн удаа өргөст хэмхийн  шүүс, орос цуу 2-ыг ижил хэмжээтэй найруулсан хольц, гашилсан сүүгээр арчиж болно.

чехлы для iphone 5сbest escorts los angeles


Витамин арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.