1. “Formula 1”-гийн гүйцэтгэх захирал Берни Эклестон Хорватын модель Славича Радичтай 23 жил амьдарсны эцэст 2008 онд хоёр тийш болсон юм. Баян эр салалтынхаа төлөөс болгож их хэмжээний хөрөнгөнөөсөө 1.2 тэрбум ам.долларыг модель бүсгүйд өгсөн юм. Хэргийг Германы шүүх шийдвэрлэж байжээ.
2. Австрали-Америкийн медиа салбарын магнат Руперт Мюрдок 32 жил ханилж, түүний гурван хүүхдийг төрүүлж өгсөн Анна Торвоос салах үед шүүх тэрбумтнаас 1.7 тэрбум ам.долларыг гаргуулж салж байгаа эхнэртээ өгөхөөр шийдвэрлэсэн билээ.
3. Францын бизнесмэн, урлагийн диллер, морин уралдааны ивээн тэтгэгч, тэрбумтан Алек Уилденштэйн 1978 онд Жоселин Пириссеттэй гэрлэж байв. Хосууд 1999 онд хоёр тийш болоход Алек эхнэртээ 2.5 тэрбум ам.долларын хөрөнгөө шилжүүлж байв.
4. Саудын Арабын бизнесмэн Аднан олон улсад зэвсгийн наймаар хөлжсөн нэгэн юм. Тэрбээр 1961 онд 20 настай англи бүсгүй Сандра Дэйлитэй гэрлэсэн ч тэд 1982 онд хоёр тийш болов. Араб эр салалтын төлөөс болгож 4 тэрбум ам.долларын үнэ бүхий тансаг байшин, автомашин, эдлэн газар, завь, хурдан удмын адуунуудаа өгсөн байна.
5. Оросын олигархи Дмитрий Рюболовлев “Forbes”-ын жагсаалтад 147-д бичигддэг. Түүний хөрөнгө 8.8 тэрбум ам.доллар юм. Энэ оны хоёрдугаар сард Женевийн шүүх түүнд экс эхнэр Эленад 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн үнэтэй салалт хэмээн бүртгэгдэв.
Ц. Бат