Дуучин Мадонна энэ долоо хоногт Миами, Флоридад тоглолтод орохдоо тайзан дээр хэт богино даашинз өмсөн бүжиглэж байснаас факт гаргасныг папарациуд аль хэдийнэ нийтэлжээ.
Энэ тухай тэрбээр твиттертээ “Дуучин хүн тайзан дээр байхдаа л хамгийн жаргалтай байдаг. Хэт их сэтгэл хөөрснөөс юугаа ч мэдээгүй шүү. Гэхдээ энэ бол сэтгэл хөөрснөөс гарсан зүйл. Үүнийг нэг их факт алдаа гэж бодохгүй байна.
Харин ч би үүнийг анзаарах сөхөөгүй фэнүүдтэйгээ хөгжилдөж байсан” гэжээ. Харин энэ зуур түүний 15 настай охин Лордис Нью-Йоркт тамхи татаж байгаад папарациудын дуранд өртжээ.
Factnews.mn