Мухар сүсэгт тулгуурласан сексийн тухай буруу ойлголт олон зуун жил хүмүүсийг төөрөгдүүлсээр иржээ

аамСексологичид, гүн ухаантан, эрдэмтдийн, хамгийн ихээр сонирхож ирсэн сэдэв нь секс, хүнийн сексийн амьдралын нууц юм. Британийн угсаа залгамжлагч хунтайжийн хөхүүл эхийг уран үгээр хөөрөгдөн бэлгийн харилцаанд орох хориотой. Ингэвэл хөхүүл эхийн сүүгээр дамжин бэлгийн харилцаанд орсон эрэгтэй хүний муу чанар хунтайжид дамжин дээд төрөлт хаадын цусыг бузарлана гэж үздэг байжээ. Европт эрт дээр үеэс эхлэн өнгөрсөн зууны эхэн хүртэл баруун төмсөгний үрийн шингэнээс хүү гардаг, зүүн талынхаас охин төрдөг гэж төөрөлддөг байв. Агуу АриСтотель энэ таамгийг батлахын тулд аль нэг төмсгийг нь авч хаяад бүгд хүү эсвэл охин төрөх эсэхийг бүртгэх туршилт явуулах санал тавьжээ.

Орчин цагийн хэт хуучинсаг, ягшмал үзэлтэй эрдэмтдийн хувьд сексийн талаар хачин мэдэгдэл хийж олны анхаарлыг татах, рейтингээ өсгөх сайхан талбар байдаг нь мэдээж. 1821-1890 онд амьдарч байсан Ричард Бёртон нь ижил хүйстнээ сонирхох үзэгдэл нь дэлхийг бүслэн оршдог Сотад бүсэд төвлөрч байдаг гэсэн өвөрмөц нээлтийг хийж байв. 1927 онд Уильям Смит нь эмэгтэй ба эрэгтэй хүмүүс хооройдоо эрс ялгаатай өөр өөр амьтдаас үүссэн гэдэг онол дэвшүүлэн дуулиан тарьжээ, Энэ онолыг нь 1980 он хүртэл нэлээд нэртэй шинжлэх ухааны том сэтгүүлээр хэлэлцдэг байсан аж. Өрнө дахины анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ нүүдэлчин скифүүдийг олон цагийн турш морь унадаг байснаас болж бэлгийн сулралд орон мөхсөн гэж үздэг. Харин польш гаралтай II Иоан Павел пап ламтан өөр хүний эхнэрийг төдийгүй өөрийн эхнэр лүү тачаадсан шуналтай харц чулуудахыг гэр бүлийн хүнээ мэхэлсэн бэлгийн ёс бус харилцаа гэж мэдэгдэж байв. 2006 онд лалын ертөнцөд нэлэзд. алдартай Рашад Хасан… гэгч айлдвар гаргаж лалын шашинт гэр бүлийн хос нь сексийн үеэр заавал хувцас өмссөн байх ёстой, нүцгэнээр секс хийж байгаа гэр бүл бол гэр бүл биш, тэднийг эхнэр нөхөр гэхгүй гэжээ. Барбара Картлен гэгч алдартай бүсгүй хуримын анхны шөнө сүйт эрийнхээ аймаар бузар эрхтэнд санамсаргүй гар хүрэхээс болгоомжлох үүднээс шөнө цагаан бээлий өмсөж байх саналыг хүүхнүүдэд тавив.

Тэрбээр эмэгтэй хүн боловсролтой байх нь умайг хатаан хүүхэд төрүүлэх чадваргүй болгодог гэсэн анхаарал татсан зүйл батлахыг оролдсон аж. Мөн сексээс таашаал авахгүй байх нь хамгийн ёс зүйтэй зөв секс гэсэн онол ч гаргажээ. Их Британийн Виктория хатан хааны үед язгууртан хатагтай нарыг эр нөхөртэйгээ загас наадуулах үеэр дээш харан хэвтээд Английн тухай бодохыг зөвлөдөг байв. Үүний дээр 1н Викүэрия хатан хааны үед үнсэлтийг ёс бус гэж их цээрлэж байлаа. Энэ мэт өвөрмөц тайлбараар албан ёсоор эхнэр болсон хосуудын сексийг Их Британид хүртэл хавчиж боодог байж. Тэр үед эхнэр нөхөр хоёрын хэт их тачаадан таашаал авч хийсэн сексийн дараа төрсөн хүүхэд бие махбодийн хувьд эрэмдэг, сэтгэцийн өөрчлөлттэй, муу ёрын сүнс Сатан шиг төрөх аюултай гэж үзжээ. Таашаал аваагүй сексээс төрсөн хүүхэд ч элдэв эмгэгтэй төрөх аюултай гээд хурьцлыг заавал хийх ёстой зүйл ба сэтгэл ба биеийн дээд зэргийн таашаал гэсэн хоёр туйлын аль нэг тийш хазайлгүй, дундуур нь хийхийг зөвлөж байжээ. 19 дүгээр зууны үеийн Европын эмч нар гэр бүлийн хосуудын секс ч элдэв аюул ихтэй гэж үздэг байв. Ингээд зарим нь хуримын дараах анхны шөнө хосууд ядарсан эсвэл согтуу байдаг тул секс хийхгүй байх, зарим бүр хуримаас хойш бүтэн жил хүлээж байгаад секс хийхийг зөвлөдөг байжээ. Мөн залуу хатагтай нарыг амьдралынх нь эхний 20 жилийн турш гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд орохгүй байхыг зааж сургасан байдаг тул анхны шөнө гэнэт сексийн харилцаанд орсноор сэтгэл санааны хүчтэй шок авч зүүдэндээ явдаг сэтгэцийн өвчтэй болж магадгүй гэсэн онол ч түгээмэл дэгдэв.

Ер нь Христийн шашин секстэй холбоотой юм болгон их хатуу ханддаг байв. Үр тогтоолгүй зөвхөн таашаал авахын төлөө хийгдсэн хурьцал, гомосекс харилцаа, гар хангалга, аман секс, хүүхэд олох чадваргүй эхнэртэйгээ секс хийхийг хүртэл цээрлэн хориглодог. 2001 онд Мормоны шашны алдартан Х.Арсмтронг гэгч “Хүний агуу их потенциалын оргилд хүрсэн хүмүүс цаашид бэлэг эрхтэнгүй болсноор эрэгтэй эсвэл эмэгтэй хүн гэж ялгагдахаа байж бүгд тэнгэр дэх бурханы элч нар болно” гэж мэдэгдэж байжээ^Уг.шашинд эрэгтэй хүн зөвхөн хязгаарлагдмал тоотойгоор үрийн шингэ-нээ гадагшлуулан дур тавьдаг байх ёстой. Иймд хязгаарлагдмал тоог бурхан цаанаас нь өгдөг тул түүнийг “дэмий үрэх” нь их нүгэл гэнэ. Тэд “Гар хангалга хийдэг хүний царай нь цусгүй мэт хувхаи цагаан, зовхийг тойрон улаан хүрээ татаж, нүд нь ухархай руугаа шигдэн орж, хагас ухаантай хүнийх шиг харцтай болсон байдаг төдийгүй дундаа хар цэгтэй улаан батга гарах нь эрэгтэй хүн зүүдэндээ дур тавин үрийн шингэнээ гадагшлуулсан хэрэг аж. Эмэгтэй хүний, сарын тэмдэг тогтмол бус ирдгийн шинж тэмдэг” гэж бичиж байв.

Цаашлаад Херберт Арсмтрон “Гар хангалга нь биеийг хордуулдаг, мэдрэлийн системийг нураан бүх биеийг саажуулдаг. Бэлгийн бойжилт гүйцэх нас хүртэл гар хангалга хийвэл бэлэг эрхтэн жижигрэн сул дорой болно. Үүний дээр гар хангалга ёс суртахууны эсрэг гэмт хэрэг бөгөөд сүнсээ аврахад саад болох аюултай. Хүн хамаг тамираа бараад нас барах аюултай” гэж сургаж байжээ. Христийн шашны алдартан маань гар хангалга хийдэг хөвгүүд ба охидыг илрүүлэх зөвлөгөө хүртэл өгчээ. Хөвгүүд буруу үйлдэл хийсэн бол өвдгөн завсраа гараа хавчин суудаг, инээхдээ аарцгаа урагш түлхдэг бөгөөд хэвийн бус явдалтай. Охид нь гар хангалга хийвэл сүрьеэ тусах, хавтгай цээжтэй болох аюултай. Иймд тэднийг ямагт хөлөө ачиж, зөрүүлж суудгаар нь ялгаж болно гэж дэмийрчээ. Хөвгүүдийг гар хангалга гэсэн аймшигтай нүглээс салгахын тулд төмсгийг нь авах, өөрөөр хэлбэл агтлах, анусын хэмжээг томруулах мэс засал хийхийг зөвлөдөг байж. Эрэгтэй эсвэл эмэгтэй хүн ижил хүйстэн хүнтэй бэлгийн харилцаанд орох тухай мөн л янз бүрийн онол гарч байлаа. Мөн хууль ёсны эхнэр эсвэл нөхрөө мэхлэн бэлгийн харилцаанд орох тухай ч янз бүрийн хачин онол, тайлбар гарав. Өнөөдөр АНУ-ын зарим мужид эхнэр эсвэл нөхрөө мэхэлбэл шоронд хорих, мөнгөн торгууль ноогдуулах зэргээр шийтгэдэг хэвээр. АНУ-ын зарим мужид ораль сексийн эсрэг хатуу хууль үйлчилсэн хэвээр байна.

Флорида мужид албан ёсоор гэр бүл болсон хосуудыг ч ораль секс хийхийг хориглодог бөгөөд ийм секс хийсэн нь нотлогдвол 20 хүртэл жил хорих ял ноогдуулдаг зүйл анги үйлчилдэг. 1998 онд Жоржи мужийн Клэйтон тойрогт Дээд шүүхийн шүүгч Уильям Айсон нь эхнэртэйгээ ораль секс хийсэн мужаан Жеймс Мозилийг эрүүгийн хүнд гэмт хэрэг хийсэн гээд таван жил хорих ялаар шийтгэжээ. Мозилийг ялаа эдлэхээр шоронд ирэхэд алуурчин дээрэмчин гэх мэт бусад хоригдлууд шоолж элгээ хөштөл инээж байсан гэдэг. ТомОсекс харилцаанд өгдөг үнэлгээ олон зууныг дараалан          өөрчлөгдсөөр ирсэн түүхтэй. Грекчүүд ийм харилцааг эмэгтэй ба эрэгтэй хүн хоорондын харилцаанаас-илүү ихэс дээдэс үйлдэх ёс төртэй, ариун зүйл гэж үздэг байв. Хоорондоо гомо. харилцаатай эрэгтэйчүүдээс бүрдсэн цэргийн тусгай анги хүртэл тухайн үед байжээ. Энэ анги нь тухайн үедээ хамгийн элит гэж тооцогддог байв. Учир нь хоорондоо биеийн болон сэтгэл санааны харилцаатай болсон эрчүүд тулаанд илүү эрэлхэг ордог аж. Арабчууд гэхэд “Эмэгтэй хүнийг үүргээ биелүүл, тэж , заяасан бол хөвгүүдийг таашаал ав, амтат гуа жимсийг амтал гэж заяасан байдаг” гэж ярьдаг байжээ. Гэсэн атал өнөөдөр дэлхийн олон оронд гомосекс бэлгийн харилцаанд орсон хүнийг цаазаар авах хүртэл хүндээр шийтгэдэг   болсон.

Зүүдэн дундаа дур тавих, үриин шингэнээ гаргахыг өрнө дахин мөн л олон жилийн турш гаж зүйл гэж тэмцсээр ирсэн байдаг. Зарим улсад хөгжмийн зэмсгийн чавхдас авч бэлэг эрхтэнийг угаар нь чанга, татан боодог байсан бол Африкт наалддаг лентээр битүү ороон наадаг байж. Зарим нь дотор талдаа хурц өргөсөн бүхий тусгай цагирагийг унтахын өмнө эрхтэндээ угладаг. Ингээд нойрон дунд эрхтэн нь хөвчрөхөд өргөс нь шигтгэн орж өвтгөхөд хүн аргагүйн эрхэнд сэрдэг байжээ. Секстэй холбоотой өөр нэгэн хачирхалтай үзэгдэл Ази тивд байдаг. Малайз ба Индонезид энэ үзэгдлийг коро гэж нэрлэдэг. Коро туссан гэж үзсэн хүмүүс нь бэлэг эрхтэн нь хорчийн хатаж жижгэрч байна гэж бөөн асуудал болдог. Зарим бэлэг эрхтэн нь жижгэрсээр бие рүү бүрэн татагдаж орвол нас барна гэдэгт итгэдэг болохоор корог . эмчлэхэд мөнгө, цаг хайрладаггүй. коро юунаас үүдэлтэй талаар маргаан байдаг ч сэтгэл зүйчдийн үзэж буйгаар сэтгэл ихэд түгшсэн, айсан үед эр бэлэг эрхтэний хэмжээ түр хугацаагаар жижигрэх нь байдаг зүйл. Ингээд өөрийгөө коро туссан гэж айх, тугших үед эрхтэний хэмжээ улам багасдаг гэсэн тайлбар өгчээ. Корогоор өвдсөн гэдэг хүмүүсийн дийлэнх нь ббловсролгүй, мухар сүсэгтэй хүмүүс байдаг тул корог тойрсон дуулиан шуугиан нь нисдэг тавгийн талаарх дуулиан шуугиантай  адил  зүйл  аж.

1943 онд гал унтраагчийн хор үйлдвэрлэдэг үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүдийн дунд ажил таслалт хамгийн өндөр байжээ. Нийгэм судлаачид асуудлыг судлаж үзэхэд ийм үйлдвэрийн хүүхнүүдийн дунд дөрвөн хлорт нүүрстөрөгч нь жирэмслүүлэх нөлөөтэй гэсэн цуу яриа их газар авав. Мөн жирэмсэн эмэгтэйн оюун ухааны дасгал, үзэж харж байгаа зүйлс нь хүүхдэд нөлөөлдөг гэсэн эртний онолын тухай дуугүй өнгөрч боломгүй. Жирэмсэн эмэгтэй хавч худалдан аваад хулгайчид алджээ. Гэтэл бүсгүйн төрсөн хүүхдийн гарын эрхий хуруунууд нь хавчных шиг ер бусын том, адил хэлбэртэй байсан гэж түүхчид жишээ болгон ярьж байв. Сарын тэмдгийг тойрсон төөрөгдөл мөн л олон асуудал дагуулжээ. Австралийн зарим газарт нутгийн уугуул иргэд сарын юм нь ирсэн эмэгтэй хүний хажуугаар гарсан эрэгтэй хун тамираа алдаж, эрт хөгширдөг гэж үздэг. Өрнө дахинд ч ийм төөрөгдөл бий. Тухайлбал, сарын юм ирсэн үед ваннд орох нь сүрьеэ өвчин үүсэхэд хүргэдэг гэсэн төөрөгдөл түгээмэл байв. Гэрэн атлаа сарын тэмдгийн цусыг эм болгон ашигладаг байв. Нэгэн үед уяман өвчнийг эмчлэхэд хүний шинэхэн цус сайн гэж үздэг байсан тул сарын тэмдгийн цусыг ашигладаг байжээ. Мөн үүг сарын цусаар домнодог байсан түүхтэй.

Энэ мэтээр хүний бэлгийн амьдрал, секстэй холбоотой зүйлсийн талаарх янз бүрийн гаж, сонин, гайхмаар онол, тайлбар, мухар сүсэг дээр тулгуурлаж байв. Харин Монголд соц нийгмийн үед “Эрэгтэй эмэгтэй хүмүүс ; о?(он дахин бэлгийн: харьцаа хийх нь эрүүл мэндэд асар хортой. Эр хүний үрийн’ шингэн нь нуруу нугаснаас ялгаран гардаг тул ясны сийрэгжилт, хөгшрөлт, ядаргаанд амархан ордог” гэсэн суртал нэвтрүүлэг хот хөдөөгүй явуулж байжээ.macbook air 11 чехолhigh end escort


Мухар сүсэгт тулгуурласан сексийн тухай буруу ойлголт олон зуун жил хүмүүсийг төөрөгдүүлсээр иржээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.