Мария Шарапова: Одоо хувийн карьерынхаа талаар л бодож байна

527-1414379268s1fdsfwТалбайн теннисийн шилдэг эмэгтэй тамирчдын нэг Мария Шарапова спортоос илүү хувийн карьертаа анхаарал хандуулах болсон. Тэрбээр энэ жил чансаагаараа мөнхийн өрсөлдөгч Серена Уильямсын дараа хоёрдугаар байрт бичигджээ. Ингээд тамирчин бүсгүйн “Спорт” сайтад өгсөн ярилцлагаас хөрвүүлэн хүргэе.

-Сингапурын тэмцээний эхний үед Каролин Возняцкид ялагдлаа. Хожих боломж байсан уу?

-Тэмцээн үнэхээр өрсөлдөөнтэй бас хүнд болж өнгөрсөн. Каролин сэтгэл санааны хувьд илүү тайван байсан учраас өөртөө давуу байдлыг үүсгэсэн. Эхний сетэд надад хожих боломж байсан ч би хүчээ бүрэн ашиглаж чадаагүй. Өөрийн алдаанаас болж хожигдсон. Каролин үнэхээр сайн байсан.

 -Та хоёр олон удаа учраа таарч байна. Каролины давуу болон сул талыг хэрхэн дүгнэх вэ?

-Каролинтай өрсөлдөхөд хэцүү байдаг. Тэрбээр өрсөлдөгчийнхөө довтолгооныг хариулж, довтлохдоо сайн тамирчин. Өнгөрсөн тоглолтоос харахад тэр өөрийн энэ давуу талыг илүү сайжруулсан байсан. Мөн тамирчныхаа хувьд хүч нэмсэн нь илт байсан.

 -Таныг “Найз залуугаасаа салсан” гэх юм. Энэ үнэн үү?

-Бид хоёрын харилцаа сайн байгаа. Хоёулаа тамирчин учраас тэмцээнд оролцох зайлшгүй шаардлагаар тусдаа амьдрах үе гардаг.

 -Спортын цаашдын амжилтаа хэрхэн харж байна. Зорилгодоо хүрэх ямар төлөвлөгөө байна вэ?

-Би өнөөдрөөрөө амьдрах дуртай. Одоо зөвхөн хувийн карьерынхаа талаар л бодож байна.

Та теннисийн спортын бэлгэ тэмдэг болсон тамирчин. Гэхдээ танд үзэх дуртай спортын бусад төрөл бий юү?

-Би спортын төрлийн тэмцээнийг үзэх дуртай. Тэр дундаас уран гулгалтын төрөл надад таалагддаг.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн

 чехол на iphone 4san escort


Мария Шарапова: Одоо хувийн карьерынхаа талаар л бодож байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.