Өндгөөр хийх хялбар хоолнууд

1. Гэртээ пицца хийх гэж байгаа бол бэлдсэн пиццаныхаа дээр өндөг асгаад үзээрэй. Шарах шүүгээнд хийгээд өндөгний цагааныг нь болтол шарна. Харин голын шар хэсэг нь үл ялиг түүхий байвал пиццаг илүү сайхан амттай болгодог.

2. Бургернийхээ махны дээр үргэлж майонез тавьдаг бол энэ удаад өндөгөөр солиод үз. Өндөгний шар хэсэг нь зөөлөн бол бургер, сэндвичийг улам ч амттай болгодог.

3. 2 ширхэг өндгийг жижиг саванд хийнэ. Давсаар амтлаад дээр нь хэрчсэн ногоо, өргөст хэмх, улаан лооль зэргийг тавиарай. Зориулалтын саванд хийсэн бол шарах шүүгээнд болтол нь шарна. Үгүй бол плиткан дээр савтай нь тавиад шарна. Ингээд өглөөний цайнд идэхэд тохиромжтой тэжээллэг өндгөн бялуу бэлэн болно.

4. Өндөгөө сайтар хольж хутгана. Дотор нь ногоон сонгино хийгээд хайруулын тавган дээр шар. Агшаасан будаатай холиод хялбар өглөөний цай бэлэн боллоо. Өргөст хэмх, броколли,улаан лооль зэргийг хийсэн ч болно.

5. Талх шарахдаа ч өвөрмөц хэлбэрийг сонгоорой. Хайруулын тавгаа сайтар халаагаад тосол. Талхныхаа гол хэсгийн аваад, голд нь өндгөө асгаад шарна. Нүдэлж шарсан өндөгтэй талх бэлэг боллоо.

6. Цезарь салатыг хагас болсон өндгөөр хачирлахаар их сайхан болдог. Үүнтэй төстэй бүх төрлийн салатан дээр шарсан өндөг тавибал өег байдаг юм шүү.

7. Өндгөө сайтар болгоод тэг дундуур нь 2 хуваана. Өндөгний шарыг салгаж аваад загас, перц, тараг зэрэг хүссэн зүйлээрээ амталж болно. Өндөгний цагаанд үлдсэн хонхор хэсэгт буцааж хийхдээ бялуу чимэглэгч ашиглаарай. Хялбар мөртөө амархан зууш бэлэн болно.

8. Талхаа гурвалжин болгож хуваана. Өндөгөө шартай нь хольж хөөсөртөл хутгаад амтална. Амтлахдаа давс, перец, оливийн тос, сүү зэргийг ашиглаарай. Бэлдсэн өндгөндөө талхаа дүрээд гарна. Франц маягийн шарсан талх гэж энэ дээ.

аквалоо ценыhome massage dubai


Өндгөөр хийх хялбар хоолнууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.