Долоон жил зүтгэсний хүчинд хүүхэлдэйн киноны баатар шигээ болж чаджээ

96Том хөх, бөгс, нарийн бэлхүүстэй болох хүүхнүүдийн мөрөөдлийг Нью-Йоркийн нэгэн бүсгүй биелүүлж чаджээ.
“Рожер туулайг хэн барьцаалав” хүүхэлдэйн киноны Жессика Рэббит хэмээх баатар Келли Ли Дикейн хувьд гоо сайхны сахиусан тэнгэр мэт харагджээ. Амьд хүнд байж боломгүй тэр бие хааг Келли дууриаж, өөр дээрээ хэрэгжүүлэхийг хүссэн байна.
Ингээд долоон жилийн өмнөөс тэрбээр өөрийн биеийг “элсэн цаг” хэлбэртэй болгохоор зориг шулууджээ. Энэ талаараа “Утас, даавуу хүний биеийг яаж өөрчилж, тохиромжтой хэв маяг бүрдүүлж болдгийг харахыг хүссэн. Тиймээс би корсет зүүж эхэлсэн” гэжээ.
Мэдээж түүний энэхүү зорилго өсвөр наснаас нь эхлэлтэй. “Би маш ичимхий охин байсан. Тиймээс ямар нэгэн дүрд хувирахыг хүссэн. Харин корсет намайг огт өөр хүн болгосон мэт санагддаг байлаа. Брюс Уэйн ч бас Бэтмений хувцас өмсөхөөрөө өөрчлөгддөг шүү дээ. Яг л түүн шиг би муу муухайтайгаа тэмцсэн супер баатар баймаар санагдсан” хэмээжээ.
Ингээд долоон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бэлхүүсний тойрог нь 40 см болжэ. Харин бөгс, хөх нь тонтгор болж, илт ялгарч эхэлсэн байна.
Өдгөө түүнийг корсетны хатуу хэсгүүд нухаж зовоосоор байгаа ч цаашид тайлах бодолгүй байна.
Келли өөртөө сэтгэл хангалуун болжээ. Гэхдээ тэрбээр хэнийг ч өөрийг нь дагаасай гэж хүсдэггүй гэнэ. Энэ тухай “Корсет өмсвөл амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчлөхөөс өөр аргагүй болдог. Надад ч амаргүй байдаг. Бас эргэн тойрныхон миний бие хааг шагшин магтдаг ч би үүнийг тэдний төлөө биш, өөрийнхөө төлөө хийсэн шүү дээ” гэжээ.
Mnews.mn

чехол для iphone 3gs купитьsex girls irani


Долоон жил зүтгэсний хүчинд хүүхэлдэйн киноны баатар шигээ болж чаджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.