“TMZ” сайтаас 2010-2014 оны хооронд хуримаа хийсэн Холливуудын одуудаас хамгийн царайлаг, өө сэвгүй гэр бүлийг санал асуулгаар тодруулжээ. Уг санал асуулгад оролцсон 32 мянган хүний 41.75 хувь нь Кэньени Вэстийн гэр бүлийг царайлаг хэмээн саналаа өгсөн байна.
Удаах байранд дуучин Жессика Сэмпсоны гэр бүл болон жүжигчин Брэд Питт, Анжелина Жолигийн гэр бүл багтжээ.
Өнгөрсөн жил дээрх санал асуулгыг загвар өмсөгч Жизель Бундхений гэр бүл тэргүүлж байсан юм байна.