Харри Потер цувралаар үзэгч олны танил болсон Эмма Уатсон Британийн “Elle” сэтгүүлийн 11 сарын нүүр хуудсыг чимжээ. Мөн энэ үеэрээ сонирхолтой ярилцлага өгсөн байна.
Тэрбээр уг сэтгүүлийн нүүр хуудсыг чимэх үедээ загвар зохион бүтээгч Викториа Бэкхамын 240 еврогийн үнэтэй цэнхэр өнгийн даашинзыг өмссөн байна.
Түүнчлэн Уатсон ирэх оны нэгдүгээр сард Нью Йорк хотноо зохион байгуулагдах “Оскар”-ын улаан хивсний ёслолд оролцох үедээ хатагтай Бэкхамын урласан даашинзыг өмсөхөөр болсноо уг сэтгүүлд өгсөн ярицлагынхаа үеэр дурджээ.