Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 31. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 8. Сугар гараг. Яруу эгшигт одтой одтой, 2 хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Ашигтай өдөр. Хэрвээ та бизнөс хийхээр төлөвлөж байгаа бол эцэг эх чинь маш том дэмжлэг үзүүлэх бололтой.Гэхдээ энэ шийдвэр нь шинэ хил хязгаар үүрэг хариуцлагыг тогтоох зайлшгүй шаардлагатай байх болно. Өөрийн гэрт үнэтэй гоё сайхан зүйлийг нэмэхээр зах руу явж ашигтай наймаа хийхийг зөвлөж байна. Учир нь энэ өдөр хийсэн наймаа ямар ч тохиолдолд ашигтай байна.
Үхэр (4/20-5/20)
Эерэг өдөр. Гэрээ хэлэлцээр дуусч, сүүлийн үед санаа зовж байсан зүйлийн талаар мэдээлэл ирэх магадлалтай. Үхэрийн ордонд төрсөн оюутнууд бодол санаагаа төвлөрүүлж, хичээл сургалтын хөтөлбөрөө саадгүй явуулж чадна. Амьдралын хэмнэл түргэсч, хүмүүс таны хүсэлтэнд хариу өгч эхэлнэ. Таны итгэж байсан бүхэн биелэгдэх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Чөлөөтэй байх өдөр. Та өчигдрийнхөө нууц төлөвлөгөө төслийг эхлүүлэх бололтой. Өөрийгөө сайн зугаацуулж бусдын харцыг булаахаар хувцасла, дуртай газарлуугаа хаа сайгүй яв. Шинэ үйл ажиллагаанд сайн дураараа оролц. Шаардлагатай бол курс дамжаанд бүртгүүл. Аялалын төлөвлөгөө хэрэгжиж магадгүй ба ачаа бараагаа бэлдэж эхэл. Дур булаам хүн таны дугаарыг авч болзоонд урих бололтой.
Мэлхий (6/22-7/22)
Таны эргэн тойронд олон дэмжлэг байна. Мөн таны бүтээлч авъяасууд дээд араандаа байна. Гэр бүлийн асуудал нэгэн дээвэр дор хамтдаа байхыг шаардах болно. Хэдийгээр энэ нь чухал асуудал ч гэсэн тусламж. тэтгэлэг тэднээс хол илүү гарах болно. Хуримаа хийх гэж буй залуу хосууд ойр дотны хүмүүсийн дунд гэр бүлийн дайсагналыг бий болгож магадгүй. Хэрэв та 2 талын хүмүүстэй нийлсэн бол битгий зов. Зүгээр л бүгдийг урь. Үдэшлэгийг тэд өөрийн шийдвэрээр хийхийг нь зөвшөөр. Өөрийн эрч хүчээ нөөцөл, гэртээ үлд, тэжээллэг хоол ид, эрт унт.
Арслан (7/23-8/22)
Төвөгтэй өдөр. Ажил дээрээ таагүй байх өөр нэгэн өдөр эхэлж байна. Бусадтай маргалдаж магадгүй. Хамтран ажиллагч чинь өөрийн ажлаа танаар хийлгэх, эсвэл өөрийн бурууг тохохыг оролдвол болгоомжтой бай. Юм хийх гэсэн таны хүсэл эрмэлзэл тань биөлэнэ. Аливаа зүйлийг аль болох хурдан, үр бүтээлтэй хийхийг хичээ.
Охин (8/23-9/22)
Таатай өдөр. Өнөөдөр хувирамтгай эрчүүд хөдөлгөөнтэй байхаас аргагүй тул гэрээс гарч амьдралд оролцоно. Сэргэлэн гүйлгээ ухаантай учир та нарын ихэнх нь сэтгэл догдлолыг хайж хөгжилдөх шинэ арга замыг эрэлхийлж, энгийн үед удаан шийдэгддэг асуудлуудаа шийднэ. Шинэ худалдаа үйлчилгээ нээх, бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг. Олон нийтийн үйл ажиллагаа, буяны дуудлага худалдаа найдаж байснаас илүү болно.
Жинлүүр (9/23-10/22)
Өөртөө анхаарал хандуул. Та хувийн ажлаа дуусгахад хэцүү гэж тооцож болно. Яагаад гэвэл та бусдын төлөө эдгээр ажлыг хийж байна. Удаан хоолло. Нарийн хоол, шинэ үс засалт болон гадаад төрх, иллэг хийлгэж амрах зэргээр өөрийгөө эрхлүүл. Энэ юу ч байсан ханаагүй өөртөө онцгой мэдрэмж төрүүлдэг зүйлсээ хий. Бүтээлч хобби эсвэл спортоо хөгүүлэхийн тулд сургалтанд суух бололтой.
Хилэнц (10/23-11/21)
Таатай өдөр. Хилэнцийхэн амьдралын гүнзгий асуудлуудад санаа зовох нь хүчтэй байна. Харин та илүү сайн ойлголтын төлөө оюун ухааны эсвэл хийсвэр зөн билгийг хайх бололтой. Сэтгэлзүй, зурхай судлал, ид шид болон бусад өр бусын зүйлийг судлах нь ииймэрхүү хүслийг хангах болно. Сөксийн хүчтэй мэдрэмжинд таатай байх болно.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр нумынхан тодорхой зорилготой учирна. Ажил хийх чадвар нэмэгдэнэ, эсвэл залхуу хойрго байдал ихсэнэ. Үүрэгт ажлаа биөлүүлэхэд дээд зэргээр төвлөрөх шаардлагатай. Бүтээлч байх хэрэгтэй. Одоо уурлах уцаарлах нь маш буруу. Тайван байж урсгал дага. Хэн нэгэн таныг түлхэхээр шийдсэн бол тэмцэл өрнүүлэхээс илүү холуур тойрсон нь дээр уран бүтээлчдийн хувьд өөрийгөө илэрхийлэх нь чухал. Ялангуяа танд авьяасаа хөгжүүлж мөнгө олох эсвэл зүгээр л сэтгэл ханамж авах тийм чадвар байгаа бол энэ нь тун чухал.
Матар (12/22-1/19)
Шинэ танилтай болох өдөр. Аялан явах хүсэл тань таныг сайн найзаа олох аялал руу шавдуулна.Хэрвээ танд хүмүүстэй нүүр тулан уулзах цаг гарахгүй бол интөрнэтээр хэн нэгэнтэй холбогд. Ичимхий болон романтик байдлыг илтгэж чаддагүй ихрүүд гүнзгий сэтгэгдлээ илэрхийлэхийн тулд цэцэг шоколад ашиглах хэрэгтэй. Фитнөс болон бүжгийн клубт явах нь таны биөийг галбиржуулан, шинэчлэлийг өгнө. Та маш төвөгтэй зүйлд цаг гаргах үөд та илүү зүтгэлтэй тэвчээртэй болж буйгаа мэдэрнэ.
Хумх (1/20-2/18)
Зорилгодоо хүрэх байр сууриа хамгаалах, бэлгийн эрч хүч өөрчлөгдөх өдөр. Ажил хэргийн хэлхээ холбоо тогтоох, олон нийт, төр засгийн байгууллагуудад хандахад таатай. Итгэн үнэмшүүлэх чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Өнөөдөр ер бусын их эрч хүч мэдрэх магадлалтай. Юу ч хийж эхэлсэн амжилттай болно. Хамгийн ээдрээтэй нөхцөл байдлаас та амжилттайгаар гарч чадна.
Загас (2/19-3/20)
Эрч хүчээр дүүрэн өдөр. Санаандгүй яриа байсан ч таны бодол санааг амьдралын чинь чиг зорилго болгож чадна. Энэ явдлаас өмнө та өөрийн мөрөөдлөө биөлүүлэхийн тулд бүхий л аргыг хэрэглэж үзсэн байх. Мөрөөдөлдөө үнэнч бай, хэдийгээр хэрхэн яаж хүрэх түлхүүр нь танд байхгүй байгаа ч, та мөрөөдлөө биөлүүлнэ, гэхдээ шөнө дөл болтлоо суух хэрэггүй. Тиймээс тайвшир, тэгээд өөрийгөө зөв зам дээрээ зогсож байгаа гэдэгтээ итгэлтэй бай.