Монгол Улсын Филармонийн уран бүтээлийн 43 дахь удаагийн нээлтийг тохиолдуулан “Хөгжим” зорилтот бүх нийтийн боловсролыг дэмжих хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хөтөлбөрийн хүрээнд олон ажил төлөвлөсний нэг нь Ц.Намсрайжавын нэрэмжит симфони найрал хөгжмийн “Cinema Night” тоглолт байсан юм.
Гэхдээ энэ тоглолт “Хөгжим” хөтөлбөр, 43 дахь үзвэрийн жилийн нээлтэнд зориулж гурван оркестрын буюу тодруулбал “Баян монгол чуулга”, “Морин хуурын чуулга”, “Симфони найрал хөгжим”-ийн хөгжимчид дуучид нийлсэн гурван өөр тоглолтоос түүвэрлэн хүргэсэн гэдгээрээ онцлог байлаа.
Оскарын шагнал хүртсэн дэлхийн шилдэг кинонууд болон үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуунуудын хөгжмийг төгөлдөр хуурын гоцлол, сонгодог оркестрийн хамтаар тоглон хүргэдэг тус тоглолтыг үзэж сонирхсон хүмүүст уг тоглолт маш их таалагдсан гэдэг нь харагдаж байсан юм.
Дашрамд дуулгахад Улсын Филармонийн дуучин, МУГЖ Г.Ариунбаатар ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлжээ.