Нярай хүүхдээ гудамжинд хаяж хөлдөөж алсан эх 19 настай охиныг илрүүлж эрүү үүсгэжээ

Гадаа хасах градустай болж байгаа эдгээр өдрүүдэд дөнгөж төрсөн нярай хүүхдээ гудамжинд хаясан талаар бид мэдээлсэн. Тухайлбал энэ сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нярай хүүхдээ гудамжинд орхиод явсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Цагдаа нарыг олох үед нярай хөлдөж нас барсан байсан. Ингээд нярайг хэн хаясныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж эхэлсэн юм.

Тэгвэл нярайн ээж нь СХД-ийн 19 дүгээр хороонд түр оршин суугч, Говь-Алтай аймгийн харьяат 19 настай оюутан Б гэгч байжээ. Тэрбээр хүсээгүй жирэмслэлтээ гэрийнхнээсээ нууж явсаар хүүхдээ төрүүлсэн бөгөөд тээж чадахгүйн улмаас гудамжинд хаясан хэмээн мэдүүлсэн байна.

Манай улсын хуулинд эцэг, эх нь асран хамгаалах үүргээ биелүүлээгүй улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг заалт байдаг аж. Нялх үрээ хаясан Б-д эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ.

Эцэг, эх асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, нас барсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг ажээ.чехлы на айфон 5s купитьtop escort agencies


Нярай хүүхдээ гудамжинд хаяж хөлдөөж алсан эх 19 настай охиныг илрүүлж эрүү үүсгэжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: gede Огноо: 20 November 2014 Reply

ymar ymnuudad ni iim saihan ur zayagaad ymar humuust n zayadagui bnaa. Uriin zulai unerlej chadahgui amidara uhej ywaa busguichuud bhad iim shn uree alchhdag emiin orontsog bh yma….

Нэр: zochin Огноо: 27 February 2015 Reply

ireedvi n eronkhiilogch bolox ch bsan yumuu?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.