Хувцас загварын “акулууд”-ын тунхаглал

f57e4269508df0e1dc6c3f0d671d15c0big

Бүсгүйчүүд бидний шүүгээнд олон жил өмссөн ч уйдаагүй, уйдах ч үгүй хайр, энерги шингэсэн хувцас байдаг шүү дээ. Хаа нэг дэлгүүрээс өөрийн сэтгэлд нийцсэн хувцсаа олж чадалгүй бухимдахдаа “Больё. Байгаагаа өмсөөд явж байя” гэж дороо дэвхэцмээр санагдах үе ч бий. Гэвч цагийн салхи эргэж, хувцас загварын чиг хандлага хувьсан өөрчлөгдөж байна. Хөнгөхөн гунигтай намрын улирал дуусч, тасхийсэн өвөл цаг тун удалгүй айлчлан ирэх нь. Хүйтний улиралд дулаахан л явбал бусад нь яахав гэсээр өнгөрдөг шүү дээ. Тэгвэл дэлхийн алдартай хувцас загварын “акулууд” энэ намар, өвлийн чиг хандлагыг хэдийнэ тодорхойлсон. Хүн бүр хувцас загварын чиг хандлагыг дагана гэж байхгүй ч сонин содон шийдлийг сонирхуулахыг хичээлээ.

Загварын чиг хандлагыг барим тавим хэдэн үг, өгүүлбэрээр илэрхийлэх хэцүүг дизайнер бүр хэлдэг. Загвар зохион бүтээгч бүр өөрийн гэсэн ертөнцтэй, содон илэрхийлэмжтэй. Тиймээс бид энэ удаад дэлхийн алдартай зарим брэндийн намар, өвөл ноёлох хувцас загварын коллекцыг нь онцолж байна. Өмнө нь хэлэхэд одоо 1950, 60-аад оны үеийн хувцас загварын томоохон чиг хандлага хүч түрэн орж ирж буй гэдэг. Мөн энэ намрын чиг хандлагын хувьд алтан шаргал өнгө сонирхлоос гарахгүй, сүлжмэл хээтэй цамц олонтаа үзэгдэх болно гэсэн шүү.

60 гаруй жилийн түүхтэй “Givenchy” (Жий-вон-ший) брэнд ирэх намар, өвлийн загвараа чамин тансаг байдлыг цогцлуулна гэж тунхагласан. Тус брэнд зөөлөн хуниастай, торгон цамц, мөн ийм материалтай платийг онцолж байна. Дээр хэлсэнчлэн “Givеnchy” эмэгтэй алтан шаргал өнгөнөөс буцахгүй. Материалын хээний хувьд, “Жи-Вон-Ший” брэндээр гоёсон эмэгтэйн хувцсан дээр төрөл бүрийн хээ, дүрс, цэцэг ногоо “амилах” болно. Тэдний коллекциудад хааяа нэг гоёмсог үстэй хүрэм үзэгдэнэ. Ер нь ”Givenchy” эмэгтэй шийдмэг харагдаж, зүсрэн орох бороо, хаялан будрах цасанд сүр жавхлантай алхах шинжтэй.

 

Суу алдарт “Hugo Boss” брэндийн коллекци хүч чадлыг бэлгэдэх мэт. Энэ нь бадрангуй цэргийн стиль гэвэл та итгэх үү? Этгээд, хурц шулуун хээ, бараан өнгө үүнд ноёрхох болно. Хязгааргүй, түнэр харанхуйг илтгэх хүчирхэг хар өнгө туйлын сэтгэл татам биш гэж үү. Ялангуяа  ”Hugo Boss”-ын ирэх намар, өвлийн чиг хандлагыг тодорхойлогч хүрэм нь их гоё шүү. Эмх цэгцтэй байж, элдэв хээ хуарыг таашаадаггүй бүсгүйчүүдийн төгс сонголт болох биз ээ.

 

Бүсгүйчүүдийн дотны танил “Gucci” бариу өмдийг мартагнасангүй. Намар, өвлийнх нь чиг хандлагад бариу өмд, могойн арьсан гутлыг онцолж байна. Эмэгтэйчүүдийн хувьд өөртөө 100 хувь тохирсон өмд сонгож, өндөр өсгийттэйгээ зохицуулж өмсөнө гэдэг бэрх. Тэгвэл “Gucci” индүүдлэгэтэй бариу өмдийг намар, өвлийнхөө трэндэд тунхаглажээ.

Ийнхүү Хувцас загварын ертөнцийн шилэгдмэлүүд намар, өвлийн чиг хандлага, хэв маягийг өөр өөрсдийнхөөрөө тольдсон байна. Таны харцыг аль нь булаасан бэ?

Б.МИШЭЭЛчехлы на айфон 5 ценаjapan escort dubai


Хувцас загварын “акулууд”-ын тунхаглал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex