“Кесарево”-ийн хүүхдийг гурван сая дах иргэнд тооцохгүй гэнэ үү?

bd195559b3cfcad6originalУдахгүй бид гурван саяулаа болно. Үндэсний статистикийн хорооны тооцоолж буйгаар манай улсын гурван сая дахь иргэн энэ оны сүүл эсвэл ирэх оны эхээр төрөх аж.

Тиймээс ч гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулах их ажлын бэлтгэлийг аль хэдийнээс хийж эхэлсэн гэж буй. Харин хэрхэн, яаж тодорхойлох нь бүрхэг байгаа. Ямартай ч гурван сая дахь иргэн болж Монголд төрөх 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн тус бүр нэг, нийт 30 хүүхдийг гурван өрөө байраар мялаахаа амласан. Мөн энэ өдөр төрсөн хүүхэд бүрт гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэх юм.

Энэ нь бидний олуулаа болох мөрөөдөл нэг шатаар ахиж буй үзэгдэл мөнөөсөө мөн. Гэхдээ гурван сая дахь хүүхэд төрөх өдрөөр ямар гээчийн маапаан, будлиан, тэнэглэл гарахыг төсөөлөшгүй ээ. Хүүхдээ хугацаанаас нь өмнө төрүүлэх тариа хийлгэх, төрүүлэхгүй хэмээн зөрүүдлэх, шалтгаангүй хийсвэрээр төрөх, хоцорч төрснөөс “гологдол” хүүхэд гарч ирэх, тэр өдөр төрсөн гэж бүртгүүлэхээр сумынхаа эмчийг “найрсан” эсэх гээд л төсөөлөө ч үгүй тохиолдлууд гарч эцэст нь хүний өмнөөс хүүхэд төрүүлсэн мэт төрөөс мөнгө нэхээд сууж байж мэдэх л юм.

Мэдээж байгалийн жамаараа төрсөн хүүхдүүд байр авах нь тодорхой. Харин кесарево хагалгаагаар төрсөн хүүхдийг байрны шагналд хамруулах уу, үгүй юу гэдэг асуудал одоог хүртэл олны эргэлзээг төрүүлээд байна. Бүр кесаревогоор төрөгсдийг гурван сая дахь иргэнд тооцохгүй гэх яриа гараад байна. Тэгвэл энэ төрлийн хагалгаагаар төрсөн хүүхдийг гурван сая дахь иргэн тодруулахад оролцуулж, шагнах нь зүй ёсны хэрэг гэж үзэх хүмүүс олон байна.

Учир нь эмэгтэй хүний төрөх процесс янз бүр байдаг. Тэр дундаа кесарево хагалгаа хийлгэх шаардлага ч олон төрөл. Тодруулбал, зарим эмэгтэй хүний ус түрүүлж гарах үе байна. Энэ үед хүүхдийг бүтэж амьгүй болохоос сэргийлэн эхэд яаралтай кесарево  хагалгаа хийдэг. Мөн төрөх явцад үүссэн хүндрэл, хүүхдийн байрлал, эхэсийн бохирдол, илүү тээлт, эхийн биеийн байдал, цус алдалт зэргээс хамаарч энэ төрлийн хагалгааг хийдэг ёстой. Үнэхээр хүүхэд нь хүзүүгээ хүйгээрээ ороосон эсвэл буруу байрлалтай, төрөх үед хүндрэл үүссэн бол ксерово хагалгааг хүссэн хүсээгүй хийх нь тодорхой юм.

Өөрөөс хамааралгүйгээр эмчийн 100 хувийн шийдвэрээр энэ хагалгааг хийлгэсэн олон ээжүүд бий. Гэхдээ өөрөө хүсээд ч ксерово хагалгааг хийлгэсэн ээжүүд мөн тооны. Сүүлийн үед хүмүүс өдрийн сайныг харж хүүхдээ төрүүлэх нь олширсон. Үүнтэй адил байгалийн жамаараа өвдөлт өгөөгүй байхад кесарево хагалгаа хийлгэж төрүүлсэн хүүхдүүдийг л энэ уралдаанд оруулахгүй байж болох. Харин ксерово хагалгаагаар төрсөн бүх хүүхдийг гурван сая дах иргэнээс хасна гэдэг нь дэндүү шударга бус юм. Ер нь бол тэднийг Монгол улсын иргэн биш гэж үзэж буйтай агаар нэгэн юм. Нөгөөтэйгүүр хүүхдээ яаж төрүүлэх нь эхчүүдийн өөрийнх нь сонголт. Зарим ээжүүд өвдөлтийн шокоос зугатаж энэ төрлийн хагалгааг хийлгэх нь бий. Тийм байхад “Чи кесарево хагалгаа хийлгэсэн учраас хүүхдийг чинь гурван сая дахь иргэнээс хаслаа” гэж хэлэх нь хүний эрхэнд халдаж буй зүйл юм.

88791764Үнэхээр кесаревогийн хүүхдийг гадуурхах гээд байгаа юм бол хэн сайн дураараа кесарево хийлгэсэн харин хэн нь аргагүйн эрхэнд энэ хагалгаанд орсон гэх асуудалд л анхаарал хандуулах нь. Уг үйл явцад хяналт тавих ганц хүн байдаг нь эмч нар. Харин энд эмч нар өндөр хариуцлагатай хандаж чадвал энэ байдал тэгтлээ будлиан болохооргүй байгаа юм.

Ямартай ч оны төгсгөлд төрөлтийн тоог нэмэгдүүлэх магадлалтай энэ бодлогын үйл ажиллагааг маш зөв зохион байгуулахгүй бол зуун дамжсан мартагдахаагүй онигоотой үйл явдал энэ өдөр болно. “Хүүхэд гэдэг бурхны бэлэг учраас хүнд хүнстэйгээ ирдэг” гэж буурлууд ярьдаг. Үнэхээр аав, ээждээ “ад” биш “аз” нь болж мэндэлсэн хүүхэд Монголын гурван сая дахь иргэн болж, гурван сая төгрөг болоод орон сууцны эзэн болох юм. Үүнийг урьдчилан тооцоолох аргагүй ч лобби орж жинхэнэ гурван сая дахь иргэн хохирч үлдэх вий хэмээн хардахыг үгүйсгэхгүй. Харин үүнд өндөр зохион байгуулалт, эмч нарын хариуцлагатай хяналт гээд бэлтгэх ажил их л байна. Энэ өдрийг замбараагүй байдлаар дүүргэхгүйн тулд үлдсэн богинохон хугацаанд С.Эрдэнэ сайд толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй болж байна даа.  Нөгөөтэйгүүр эмч нар ганц энэ өдөр үүргээ хариуцагатайгаар ухамсарлаад ажилчихвал ч…
Т.Энхэлээзаказать чехлы на айфон 5сdubai independent escort guide


“Кесарево”-ийн хүүхдийг гурван сая дах иргэнд тооцохгүй гэнэ үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex