Үнэт эдлэлийн сөрөг сурталчилгаа иргэдийг мунхруулж байна

Аливаа үнэт эдлэлийг худалдан авахад худалдагч, хэрэглэгчийн хооронд нилээд яриа үүсдэг бөгөөд үүнд сөрөг сурталчилгаа их хийгддэг гэхэд болно.

Хэрвээ тэрхүү худалдан авах гэж байгаа үнэт эдлэл нь сорьцийн баталгаагүй байвал манайхан эртнээс сорьцийн баталгаагүй эдлэл хэрэглэж ирсэн гээд л баахан мунхаруулдаг.

Хэрвээ та үнэт эдлэл авах гэж байгаа бол, авахаар бодож байгаа бол доорх мэдээллийг уншаад үзээрэй. Хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

 
Монголчууд угаасаа сорьцийн баталгаагүй эдлэл хэрэглэдэг

 
Монголчууд угаасаа сорьцын баталгаагүй үнэт эдлэл үйлдвэрлэдэг байсан. Ялангуяа эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг хүмүүс Монголчууд угаасаа сорьцгүй бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан учраас наад эдлэл чинь сорьцын баталгаа байхгүй байгаа юм гэж ярьдаг. Учир нь сүүлийн үед хуурамчаар хийгдэж байгаа үнэт эдлэл сорьцын баталгаагүй, үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй байдаг аж. Уг нь манайд сорьцын баталгааны тухай ойлголт их хожуу буюу 1963 оноос л хойш хөгжсөн ч одоо хүртэл иргэд худалдагчдийн ийн хуурмаг ярианд автаж, хуурамч үнэт эдлэл авсаар байна.

 


Манай бүтээгдэхүүн 50 хувь хямдарч байгаа

 
Аливаа бүтээгдэхүүний үнийг тогтоодог хоёр арга байдаг. Нэгдүгээрт бүтээгдэхүүнд орсон материалын үнэн дээр гарсан зардлаа мөн зохих хэмжээний ашгаа нэмээд үнэлэх. Энэ бол бодит үнэлгээ. Харин 2 дахь арга бол бүтээгдэхүүнд эхнээс нь хэт өндөр тогтоох. Тухайлбал нэг грамм алтны үнэ 70000 төгрөг гэвэл гурван грамм алтаар бөгж хийгээд худалдаанд гаргахдаа магадгүй 600,000 төгрөгөөр үнэлнэ. Тэгээд манай бүтээгдэхүүн 30-50 хувь хямдарсан гэж ярьж хэрэглэгчийн толгойг эргүүлж тухайн хүнээс нь шалтгаалаад хямдарлаа өөрсдөө дураараа тохируулж хэрэглэх явдал юм. Өөрөөр хэлбэл танд хэдий их хямдарна та төдийчинээн өндөр үнэтэй авлаа гэж ойлгож болно.

 

 

Наад алтан бөгжний чинь сорьц нь 585 гээд байгаа биз дээ

 
Сүүлийн жилүүдэд манай үнэт эдлэлийн наймаачид ялангуяа Турк, Солонгос улсуудаас алтан эдлэлийг их хэмжээгэр оруулж ирээд дэлгүүр лангуунуудад бөөндөж зарж байна. Гэтэл тухай алтан эдлэл дээр зөвхөн ганц 585 эсвэл 14К гэсэн тэмдэг байгаа бөгөөд түүнийг харуулаад наана чинь сорьцын баталгааны тэмдэг нь байгаа биздээ гэж хүмүүст тулгаж ятгадаг. Энд бичигдсэн 585 гэсэн цифр бол сорьцын баталгааны тэмдэг биш. Аль ч улс оронд үнэт эдлэлийг үйлдвэрлэгч нь өөрийнхөө үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, тухайн эдлэлийг баталгаажуулсан хяналтын лабораторийн тэмдэг, үнэт металлын сорьцын цифр эцэст нь олон улсад зөвшөөрөгдсөн сорьцын баталгааны тэмдэг гэсэн 3-4 тэмдэг дарагдсан байх ёстой.

 

 

Алт бишээ маниат

 
Энэ үгийг худалдан авагчид голдуу хэлдэг. Жишээ нь дэлгүүрийн лангуунд өрөөтэй байгаа 585 сорьцтой алтан эдлэлийг харсан хэн нэгэн би алтан бөгж, ээмэг сонирхсон юм аа энд чинь алт алга гэдэг. Уг нь 585 сорьцтой ч бай 960 сорьцтой ч бай адилхан алтны хайлш бөгөөд 750-иас доош сорьцтой алтан эдлэлийн өгнө хольцоосоо хамаараад улаан шаргал болдог.

 

Үүнийг Монголчууд сүүлийн жилүүдэд “монет” гэж хэлдэг байснаа болиод “маниат” болсон. Магадгүй “маниат” гээд хэлээд хэвшчихвэл нэг шинэ нэр үүсч болох ч монет нь зөв хэллэг юм.topodin.comпродвижениеaracerвзломать вебмани на деньгипротивоударный чехол для ipadкредит малому бизнесу этоcasino ladbrokes jugar gratis tragamonedasmassage parlours in dubaibedava casino slot oyun oynahttp://beste-onlinecasinos.comв танзании в ноябрезебра фитнес братиславская отзывыдам деньги в долг в воронежекак взять кредит на теле2 100 рублейафриканское сафари диегокилиманджаротур май турци¤тур в танзанию цены в июлеразвитие бренда личностиалюминиевый казаналюминиевая посудаванные комнаты фотографии125 статья ук украиныпродвижение сайта за границейстроим дом проектыметоды защиты от электромагнитных излученийпроектирование коттеджей домов бань


Үнэт эдлэлийн сөрөг сурталчилгаа иргэдийг мунхруулж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.