Туна загастай салат үнэхээр сайхан амттай шүү. Энэ удаад гоймон ногоотой туна салат хүргэж байна.
Хэрэв та хоолондоо гоймонгоо ихдүүлсэн бол ингээд салат хийчихэж болно шүү. Салат хийх хугацаа 10 минут.
ОРЦ:
-Туна загас
-Өргөст хэмх
-Улаан лооль
-Чанасан өндөг
-Чанасан гоймон
-Майонез
-Сметан
-Эрдэнэ шиш
ХИЙХ АРГА:
Ногоонуудаа жижиг хэсэгт хэрчээд загастайгаа холино. Сметан болон майонезийг 50:50 харьцаатай хийж хутгана. Бага зэрэг давс нэмж болно.