Топ модель Д.Цолмон: Тамхины үнэрийг тэвчдэггүй

Энэ удаагийн булангийн зочноор загварын ертөнцөд “том” хэмээн нэрлэгддэг топ модель Д.Цолмон уригдлаа.

-Таны дургүй амттан юу вэ?

-Нарийн боов. Яагаад ч юм бэ, идэх дургүй шүү. Мөн мэргэжлийн онцлог болоод ч тэр үү, өөх тостой хүнд төрлийн хоол иддэггүй.

 -Дургүй улирал?

-Хаврын хавсарга их муухай шүү. Шороо шуурч, хүчтэй салхилаад л цаанаа нэг ёоз муутай. Дулаахан юм шиг хэрнээ бас нэлээд хүйтэн байдаг юм. Хувцсаа тохируулж өмсөхөд хүртэл төвөгтэй санагддаг.

 -Очих дургүй газар?

-Хэтэрхий олон хүн шуугилдсан газраар явахгүй хүсдэггүй. Дуу чимээнд нь бүр толгой эргэчихнэ.

 -Дургүй тоглоом бий юу?

-Мөрийтэй тоглоом тоглохгүй шүү. Үр өгөөжтэй, бас хөгжилтэй тоглоом л сонирхолтой санагддаг юм.

 -Өмсөх дургүй хувцас?

-За байз, бараг байхгүй юм байна. Ажил, амьдралаас шалтгаалан янз бүрийн загвартай хувцас  өмсч байсан болохоор яг одоо дургүйцэхээр зүйл алга. Хэзээ, хаана, ямар үед юу өмсөхөө мэддэг байх хэрэгтэй.

 -Тэгвэл дургүй гоёл гэж байна уу?

-Хэт их чамин, нүсэр гоёл хэрэглэх дургүй. Тиймэрхүү гоёлууд өмссөн хувцас битгий хэл, тухайн хүнийг ч их эвгүй харагдуулдаг. Хувцас гоёлынхоо донж маягт тааруулж чимэглэлээ тохируулж авна.

 -Ямар дуу чимээнд дургүй вэ?

-Шил зурагдаж, хяхтнасан дуу чимээг сонсоход ч хэцүү шүү.

 -Суух дургүй унаа?

-Троллейбус, нийтийн тээврийн автобусанд багадаа зөндөө сууж байсан болохоор тэднийг нэрлэх нь хаашаа юм бэ. Харин ямар унаа байх нь хамаагүй. Тамхины эхүүн үнэр шингэчихсэн салонтой бол ёстой тэвчихэд бэрх санагддаг юм.

 -Хийх дургүй ажил тань?

-Цонх угаах. Тэр тусмаа цонхны хүрээг угаах бүр ч дургүй.

 -Дургүй үг хэллэг?

-Хараалын үгс лав хэлэхгүй биз. Сонсоход хүртэл муухай.

 -Дургүй спорт?

-Гадаадын телевизийн сувгаар мэргэжлийн зодоон гэсэн спорт их гардаг шүү дээ. Энэ тэмцээн цаанаа л нэг хуурамч санагдаад байдаг юм.

 -Үзэх дургүй кино, нэвтрүүлэг байгаа юу?

-Аймшгийн кино үздэггүй. Бас яг юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй, ямар ч үр дүн харагдахгүй байгаа нэвтрүүлэг үзэх дургүй. Тийм нэвтрүүлэг гарвал хурдхан шиг л сувгаа солихыг хүснэ.

 

Р.ЕСҮЙ

 

Үндэсний мэдээ

методы поисковой раскрутки сайтаdeeo.ruэффективное продвижение web сайтавзломать пользователя окчехлы для macbook proбыстрый займ на карту вивусcasino gratis piramidesdubai best escortscasino oyunlar? bedavaWilliam casinoхочу присоединиться к группе путешественников какфитнес красногвардейскаякредитка банк михайловский эльдорадодам деньги в долг под процентыдельта банк кредитная карта 1 условиявосхждение килиманджаро 8 часов мачаметур танзани¤гор¤щие туры на майразмер флаерааксессуары в ваннуюдержатель полотенцапродвижение сайта ценыпрокуратура днепровского района киевацены на батареи отопленияканадская технология строительства домов проектысосудистая дистонияmacbook smartshell


Топ модель Д.Цолмон: Тамхины үнэрийг тэвчдэггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.