Гэхдээ эрчүүдээс огт итгэж болохооргүй төрөлд багтсан хүмүүс бий. Тэднийг танд матья.
1. Зүггүй тархи.
Тэр эмэгтэйчүүдтэй харилцахдаа “дүрсгүй хүү”-гийн дүрд хувирдаг. Тэдний “томчуудын тоглоом”-оор наадах хүсэл юм уу компьютер тоглоомд донтож эсвэл найз нөхдийнхөө дэргэд өөрийгөө өргөмжилж байгаа нь төлөвшөөгүй жаахан хүүг эрхгүй санагдуулна. Харин эмэгтэйчүүд түүнээс жинхэнэ эрчүүдийн хийдэг ажил, алхмыг шаардахад тэр алиныг нь ч хийж чадахгүй хий дэмий л хүүгийнхээ дүрд эргэн орно. Түүний толгойд “Би хүссэн бүхний хийнэ. Хэн ч надад заах эрхгүй” гэсэн бодол эргэлдэнэ. Түүний хуурч буй явдал нь эмэгтэйчүүдэд 100 хувь толгойгоо мэдүүлэхийг хүсэхгүй байгаагаас нь л үүдсэн үйлдэл юм. Учир нь тэр эр хүн биш хүүхэд шүү дээ.
2. Оройтсон бороо.
Тэр бол “зугаалж” амжилгүй гэрлэсэн нэгэн. Тэр анх дажгүй бүсгүйтэй танилцаад л түүнтэйгээ гэрлэчихсэн. Үүнээс хойш түүний амьдрал нэг л хэмнэл, нэг л бүсгүйгээр урсжээ. Харин одоо тэр нас ахиж, өөртөө итгэх итгэл нь нэмэгдсэнээр залуу насандаа мэдрээгүй бүхнээ нөхөхийг хүсч байна. Одоо түүнд итгэх хэцүү болжээ.
3. Галаар наадагч.
Тэд эрсдэлтэй алхамд хэт дурлагчид. Энэ төрлийн эрчүүдийн хууралт нь хэргийн газраа баригдах эсэхээ үзэх гэсэн тэмүүлэл юм. Тэр эхнэрийнхээ дүүтэй юм уу хамгийн сайн найзынхаа эхнэртэй ч учир ургуулахаас буцахгүй. Хориотой, маш нууцлаг алхам хийж буйдаа таашаал авдаг энэ эрд итгэх нь тэнэг хэрэг.
4. Эрх чөлөөт шувуухай.
Эр хүн бол бурхан, хаан гэж тэр боддог. Тиймээс эмэгтэйчүүдээс ямар ч хамааралгүй байх ёстой гэж боддог. Иргэний үнэмлэх дээрх гэрлэлтийн тамга нь түүний эрх чөлөөг хязгаарлах тэмдэг бус харин ч эхнэр нь түүний өмч гэдгийг батлах гэрч гэж үзнэ. Тэр нууцлаг, хуурмаг харилцаагаа нуулгүй олны өмнө дэлгэж, үүнийгээ эр хүний алхам гэж нэрлэхээс сийхгүй. Тэр энэ алхмаасаа ичнэ, санаа зовно гэж үгүй. Учир нь түүний хувьд энэ нь огт муу муухай үйлдэл биш юм чинь.
5. Тооцоотой эр.
Гэр бүлийн амьдрал нь сэтгэл татахаар зүйл биш болжээ. Таашаал, тачаал гээч тэдний гэр бүлээс аль хэдийнэ холдон одсон бөгөөд хэзээ ч хайртай байж үзээгүй мэт санагдах эхнэрээсээ тэр салах тухай бодолхийлэх нь бий. Гэвч хэрвээ гэр бүлээ цуцлах асуудалд эхэлж санаачилга гаргавал ирээдүйд салсан эхнэр нь салж өгөхгүй мөн ч их төвөг удахыг тэр нарийн тооцоолж, мэдэрч байгаа аж. Тиймээс тэр гэр бүлийн хариуцлага үүрэх нэрийн дор хамтдаа амьдарсаар байгаа. Гэхдээ нууц амрагтай болж, бүсгүйчүүдийг эргүүлэх бүрэн эрхтэй болсон гэж сэтгэдэг. Учир нь тэр нуран уначихаад буй гэр бүлээ үүрч яваа ядарсан хүний дүрээр задарч яваа нэгэн билээ.
6. Зүрх сэтгэлийн ангууч
Тэр бол анчин. Түүний хувьд тоо бус чанар чухал. Бүсгүйчүүдийн сэтгэлийг бүрэн эзэсдэж, хайрын нарийн утсыг нь доргиож, атгаж тэр таашаал авдаг. Бусдын сэтгэлийн хаан болохын тулд юу ч хийхэд бэлэн. Гэвч өгөөшийн үмхэж, өөрийнх нь болсны дараа тэр бүсгүйг сонирхохоо больж дахин анд гардаг. Тэр бүсгүйчүүдийн хүсэл, мэдрэмжийг бүрэн судалсан. Тиймээс ч түүний төлөө залбирч, бүх нүгэлийг нь уучлахад бэлэн болгосноор дахин шинэ ан хайн толгой өөдрөг алхахад нь бүсгүйчүүд өөрсдөө “тусалдаг” юм.
7. Өөрийгөө зөвтгөгч.
Гэр бүлийнх нь амьдрал салчихаар хүйт орчихоогүй ч наалдаад байхаар сайхан биш. Хэрвээ тэр салахаар шийдсэн бол энэ алхмынхаа төлөө маш их шаналал эдлэхээ мэднэ. Тиймээс хэн нэгэнтэй учир ургуулан түүнийгээ эхнэртээ яаж ийж байгаад мэдэгдсэнээр салах саналыг өөрөө бус өрөөлөөс эхэлж гаргахыг тэр хүсдэг. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө зөвтгөх зүйлтэй байхыг л эрсэлзэж байна. Өөрийгөө зөвтгөгчдийн бас нэг байж болох шинж нь тэд төгс бус эхнэрээ төгс нууц амрагаар нөхөх гэсэн оролдлого. Тэд эхнэрээ хуурснаа ингэж л тайлбарлах юм.
8. Түргэн үйлчилгээнд дурлагч.
Эхнэр нь түүний буруу алхмыг ойлгуулах, хашраахын тулд секс хориг тавьдаг. Өөрөөр хэлбэл, хэрвээ нөхөр нь буруу алхам хийвэл секс хийх эрхгүй болдог гэсэн үг л дээ. Энэ хоригийн үр дүнд нөхөр нь хуримлагдсан хүслээ хурдхан шиг хаа нэгтээ тайлахаас өөр аргагүйд хүрнэ. Тэр эхнэрээ хуурснаар ямар нэгэн зүйлийг нотлох юм уу юуг ч юм эсэргүүцээд байгаа хэрэг биш юм. Зүгээр л эхнэрийнх нь “ухаалаг” алхам түүнийг гадагш гарахаас өөр аргагүйд хүргэжээ.