Цомхон ч гэсэн үнэ цэнтэй эдгээр зургуудыг оддын стилист гэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан уран бүтээлч Мэри Ли / Mary Lee долоодугаар сард Монгол улсад маань ирэхдээ авахуулсан юм.
Тэрбээр “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд дэлхийн хамгийн холын зайн өртөөлчилсөн морин уралдаанаар бүртгэгдсэн “Монгол Дерби – 2014” уралдаанд оролцсон байна.
“Монгол Дерби” уралдааныг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “Адвентурист” болон Монголын “Тэнгри Холдинг” компаниуд хамтран 2009 оноос хойш зохион байгуулж байгаа билээ.
Эх сурвалж: playskull.mn