Би хэзээ ч жүжигчин мэргэжлийг сонгосондоо харамсч байгаагүй

tsendayushЭнэ удаагийн дугаартаа “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин, МУСТА Н.Цэнд-Аюуштай ярилцлаа.

-“ТВ коктейль” хамтлаг “Омарын эрэлд” хэмээх шинэхэн уран бүтээлээ өлгийдөн аваад удаагүй байна. Тэгэхээр шинэ уран бүтээлийн сонин хачнаас ярилцаж ярилцлагаа эхэлье?

-Манай хамтлагийн дэлгэцийн дерөв дэх уран бүтээл “Омарын эрэлд” нэртэйгээр узэгчдэд хүрлээ. Нээлтээ хийгээд хэдхэн хонож байна. Мөн тун удахгүй “ТВ коктейль” хамтлагийн арван жилийн ой болох гэж байна. Энэ ойгоо угтаж энэхүү уран бүтээлээ хийлээ.

“Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо’’ кино театруудын дэлгэцээр үзэгчдэд хүрч байгаа. Нээлтээ хийгээд удаагүй байгаа болохоор ч тэр үү танхим дүүрэн үзэгчтэй байгаад маш их баяртай байгаа.

Олон үзэгчдээс урмын халуун дулаан, сайхан үгсийг сонсч байна. Уран бүтээлч бид хийсэн уран бүтээлээ үзэгч олноороо үнэлүүлж, дүгнүүлдэг шүү дээ Тийм болохоор сайхан байна.

-Энэхүү уран бүтээл дээр маш том баг ажилласан гэж сонссон?

-Тийм ээ, маш олон залуусаас бүрдсэн групп ажилласан. Найруулагч хүн бол кино группийг бүрдүүлэх гол хүн шүү дээ. Энэ ч утгаараа хоорондоо маш их зөвлөлдөж байж багаа бүрдүүлсэн. Их сайхан баг бүгдсэн.

“Логик” фильмийнхэн уран бүтээлийн зураг авалт, эвлүүлгийг хариуцаж ажилласан. Үнэхээр чадварлаг залуус. Мөн дууны найруулагч С.Нэргүй /Нэско/, нүүр хувиргагч Б.Шүрэнчимэг гэх мэтчилэн уран бүтээлчидтэй хамтран ажиллалаа.

Түүнчлэн урилгаар жүжигчин Б.Баатархүү ах, Д.Дэлгэрсайхан, Р.Адъяа, Х.Манлайбаатаргэхзэрэг олон жүжигчид тус уран бүтээлд оролцсон. Мөн өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй маш олон уран бүтээлчидтэйгээ энэ уран бүтээлдээ хамтран ажилласныг хэлэх хэрэгтэй.

Тэр нь их сонирхолтой байлаа. Хэдийгээр уран бүтээлийн найзууд боловч хараахан хамтран ажиллаж байгаагүй хүмүүс хамтрахаар бие биенээ шинээр, өөр өнцгөөс олж хардаг юм билээ.

-Найруулагч Ж.Сэнгэдоржийг урьж ажиллуулсан нь их сонирхол татаж байна л даа. Энэ найруулагч маань өөрөө их өвөрмөц арга барилтай, этгээд шийдэлтэй уран бүтээл хийдгээрээ онцлог хүн шүү дээ?

-Ж.Сэнгэдорж найруулагчийг уран бүтээлдээ урьж ажиллууллаа. Анх удаа инээдмийн төрөл жанраар хийж буй дэлгэцийн уран бүтээлдээ бидэнтэй хамтран ажилласан. Урилгыг маань хүлээн авч, уран бүтээлээ амжилттай дуусгаж чадсандаа баяртай байна.

-Киноны ихэнх зураг авалт Солонгос улсад авагдсан байсан. Гадаадад зураг авалт хийхэд хүндрэл гарав уу. Зөвшөөрөл авахаас эхлээд асуудал үүсдэг байх?

-Киноны нийт зураг авалтын 30 орчим хувь нь Солонгост авагдсан. Хүний нутагт очоод хэл усыг нь сайн мэдэхгүй, тэгээд зураг авалт хийхэд яадаг бол доо гэсэн эмээлт байсныг нуухгүй ээ. Гэхдээ бид явахаасаа өмнө албан ёсны зөвшөөрөл авахын тулд Солонгосын соёлын газрынхантай холбогдсон л доо.

Биднийг очиход албаны хүмүүс тосч авч уулзсан. Бидэнд маш их тусалсныг хэлэх хэрэгтэй. Тэндэх зураг авалт төсөөлж байснаас маш амжилттай явагдсан шүү. Тийм ч учраас кино маань өнгөлөг, найруулагчийн маань хүсч байсан орчин бүрдсэн гэхэд болно.

-Энэ удаагийн ажилласан дүр нь жүжигчин Цэнд-Аюушийг арай өөр өнцгөөс харуулж чадав уу?

-Тэгэх гэж хичээсэн. Найруулагч маань ч тэгэхийг шаардсан. Би энэ удаад Хорлоо гэж эмэгтэйн дүр дээр ажиллалаа. Солонгост амьдардаг монгол эмэгтэйн дүр л дээ. Миний зураг авалтын ихэнх нь тэнд авагдсан.

Урд урдын кинонд би хэн нэгэнд дурлах, эсвэл хэн нэгэн надад дурладаг байсан бол энэ удаад би хэнд ч дурласангүй, надад хэн ч дурласангүй /инээв/.

Гэр бүл, хайртай хүмүүсийнхээ телөө, амьдралаа өөд нь татахаар хүний нутгийг зорьсон монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон дүр. Маш олон эмэгтэйчүүд энэ л дүр шиг харь улсыг зорьдог шүү дээ. Их л амьдралын төлөө тэмцсэн эмэгтэй дүр байлаа.

-Дэлгэцийн дөрөв дэх уран бүтээлээ үзэгчдэд хүргэлээ. Тэгвэл “ТВ коктейль”-ийн дараа дараагийн төлөвлөгөөнд тайзны уран бүтээл төлөвлөгдөж байгаа юу?

-Бид өнгөрсөн 2013 онд “Гэгээн муза” наадамд “Хоёр ертөнцийн буудал” жүжгээр оролцож, энэ шагналын эзэд болж байсан. Тэрнээс маш их урам авсан. Тэр тусмаа драмын жүжиг тавьж болохоор нөөц, боломж бидэнд байгаа юм байна гэдгийг мэдэрсэн.

Хүмүүс биднийг дан ганц инээдмийн  төрлөөр биш, өөр өнцгөөс харахыг хүсдэгийг ойлгосон. Харамсалтай нь “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг тоглож байх хугацаанд зарим нэг хүндрэлүүд гарсан. Тэр бол тайзны олдоцын асуудал. Үзэгчид үзэх хүсэлтэй байсан боловч бидэнд тоглох тайз олдохгүй байсан.

Бид чинь хувь уран бүтээлчид болохоор театрын үйл ажиллагаа явагдаж байхад боломж олдохгүй юм. Тиймээс одоохондоо шинэ тайзны уран бүтээлд оръё гэсэн бодол хараахан алга. Харин хэрвээ боломж гарвал энэ “Хоёр ертөнцийн буудал” жүжгээ ахин тоглох юмсан гэсэн хүсэлтэй байна.

-“ТВ коктейль” хамтлаг байгуулагдаад хэдийнэ арван жилийн нүүр үзжээ. Тэгэхээр хоёулаа арван жилийн өмнөх үеийг эргээд дурсъя?

-Нээрээ эргээд бодоход сайхан байна шүү. “ТВ коктейль” хамтлаг байгуулагдаад арван жил болсон байгаа боловч бид нөхөрлеөд тэрнээс илүү хугацааг үдэж байгаа. Арван жилийн өмнө хорь гаруйхан настай хүүхдүүд байжээ. Бид их зоригтой байж. Юу ч үгүй хэрнээ хамтлаг байгуулна гээд зориглосон.

Дэврүүн, эрч хүчтэй байж. Бид хэдийгээр мөнгөгүй ч хүсэл, зорилго гэдэг зүйлийнхээ дор зангилагдаж явсан. Шинэ санаа, сэдлээр бялхаж явлаа /инээв/. Тийм ч болохоор хүмүүс бидэнтэй хамтран ажилладаг байсан байх. Бүх зүйлийг тэгээс эхэлчихээд бага багаар ахисаар өнөөдрийг хүрч байна.

Техник гэх юу ч үгүй эхэлж байснаа бодоход өнөөдөр бид өөрсдийн гэсэн багтай, тусалж дэмждэг, хамран ажилладаг олон сайхан уран бүтээлчидтэй болж. Хүсэл тэмүүлэл, мөрөөдлийнхөө хүчээр бид өдий зэрэгтэй яваа.

Тэр үед гар гараа барин нэг нэгэндээ итгэсэн итгэлээрээ өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд салсангүй, хэн нэгийгээ гомдоож явуулсангүй. Бидний нөхөрлөл тохиолдсон саад, бэрхшээлүүдийг даваад гарчээ.

-Хамтлагийн ганц эмэгтэй гишүүн учраас давуу эрх эдлэх үе байдаг биз?

-Давуу тал байна шүү / инээв/. Бидний ажил цаг наргүй. Зарим тохиолдолд миний шаардлагагүйгээр, өөр хүмүүс гүйцэтгэж болохоор ажлаас намайг чөлөөлдаг шүү.

-Яг одоо зураг авалтанд орох гээд өөрийгөө бэлдээд сууж байна шүү дээ. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Боловсрол суваг телевиз”, “Коктейль” фильмс хамтран телевизийн 40 ангит кино хийж байна. Өчигдөр /уржигдар/ мотор дугарч, зураг авалт эхэллээ. Өнөөдөр хоёр дахь өдрийн зураг авалт үргэлжилж байна.

С.Өлзийхүү эгч, С.Лхагвасүрэн ах гээд өмнө нь хамтран ажиллаж байгаагүй уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллаж байна. Инээдмийн цуврал л даа. Бэлтгэл ажил сайн хангагдсан учраас зураг авалт маш сайхан үргэлжилж байгаа. Их урамтай байна. Кино маань ирэх хавраас цацагдаж эхэлнэ.

-Хувь уран бүтээлч Цэнд-Аюушт бусад студи, продакшнуудаас уран бүтээлийн санал хэр их ирж байна вэ?

-Ирдэг л юм. Ямар баг санал тавьж байгааг нь харна, зохиолоо судална. Ингээд зохиол таалагдах л юм бол бүх зүрх сэтгэлээ зориулаад л ажиллана даа. Гэхдээ сүүлийн үед хамтлагийн ажил гээд маш завгүй байлаа.

“Омарын эрэлд” киноны зураг авалт өнгөрсөн зунжингаа үргэлжилсэн. Сая киногоо нээчихээд үргэлжлүүлээд энэ олон ангит киноныхоо зураг авалтыг эхлүүллээ. Тэгэхээр өөр уран бүтээлд анхаарах сөхөө хараахан алга.

-Арван жилийн ойн хүрээнд “ТВ коктейль” хамтлаг өөр ямар ажлуудыг төлөвлөж байна вэ?

-Төлөвлөсөн ажлууд байгаа. Боломж гарвал “Хоёр ертөнцийн буудал” жүжгээ ойдоо зориулан дахин тогломоор байна. Бас бус өөр зүйлүүд байгаа. Одоохондоо дэлгэлгүй үлдээе.

-Уран бүтээлч хүний хувьд бүтээхийг хүсч явдаг дүр, зохиолын баатар байдаг л байх. Өөрийнхөө мөрөөдлийн дүрийн тухай хуваалцахгүй юу?

-Манай хамтлагийнхан бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинотой болох юмсан гэж мөрөөддөг. Хүүхэд, хөгшидгүй үздэг тийм л хүүхэлдэйн кино хиймээр байна. Үүгээрээ монгол хүүхэлдэйн киноны баатрыг бүтээхийг хүсдэг. Зохиолоо бичээд, төслөө бичээд бэлэн болгочихсон.

Харамсалтай нь бидэнд хөрөнгө мөнгө дутагдаад хийж чадахгүй байна. Энэ мөрөөдлөө биелэлээ олохыг хармаар байна. Гоё үлгэрийн кинонд тогломоор байна. Бас түүхэн кинонд дүр бүтээхийг хүсч байна даа.

-Уран бүтээлчид цаг үргэлж олны нүдний өмнө байдаг. Тэр ч утгаараа эдэлж хэрэглэж байгаа зүйлсдээ ч жижиг гэлтгүй анхаардаг байх. Таны хувьд гоёл чимэглэлд хэр ач холбогдол өгдөг вэ. Цуглуулгатай болж амжив уу?

-Аксесуар цуглуулна шүү. Гэхдээ шинээр юм авахаар л хуучнаас нь хоргодоод байдаг юм. Хүмүүст бэлэглэнэ, алга болно, эсвэл зүүхгүй удахаар зарим нь гандчихна.

Бид чинь ихэнхдээ гоёлын, тайзанд зориулсан зүйлс ч цуглуулна шүү дээ. Чулуун эдлэлийг ч сонирхож цуглуулдаг. Ажилтай минь холбоотой болохоор л тэр шүү дээ. Түүнээс биш бас дуртайдаа ч цуглуулаад байгаа юм биш /инээв/.

-Ингэхэд таны гэр бүлийнхэн дунд урлагийн хүн байдаг уу?

-Байхгүй ээ.

-Тэгвэл яаж, ямар тохиолоор энэ урлагийн мэргэжлийг сонгочихов оо?

-Би өөрөө ч заримдаа гайхаад боддог юм /инээв/. Яахав хүүхэд байхдаа сургуулийн урлагийн үзлэг, шинэ жилийн баярын арга хэмжээнүүдэд оролцдог л байсан. Гэхдээ яг жүжигчин болно гэж огт бодож, мөрөөдөж байгаагүй.

Харин яг дунд сургууль төгсөх үеэсээ өөрийгөө сонсч эхэлсэн. Тэгээд л энэ сургуулиа сонгож шалгалт өгөхөөр шийдсэн. Хүн алхам тутамдаа сонголт хийж байдаг шүү дээ. Сонголтын зөв, бурууг цаг хугацаа харуулаад өгдөг байх.

Одоо би өөрийгөө маш зөв сонголт хийж, өөрийгөө сайн сонсч чадаж дээ л гэж боддог. Яагаад гэхээр би хэзээ ч “Би яах гэж энэ мэргэжлийг сонгов оо” гэж харамсч байгаагүй. Харин ч жүжигчин болоогүй байсан бол өөр юу хийх байснаа төсөөлж чаддаггүй.

-“ТВ коктейль” хамтлагийнхаа арван жилийн өмнөхийн дурслаа. Тэгвэл одоо арван жилийн дараахь үеийг төсөөлье?

-Мэдээж уран бүтэлийн хувьд ч тэр, хувь хүнийхээ хувьд ч тэр нэлээд амьдрадын дадлага, туршлагатай болсон байна байх. Чамгүй ухаан нэмсэн байх болов уу.

Уран бүтээлийн хувьд өссөн, ганц инээдэм биш, их даацтай уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн байна. Дэргэдээ олон олон залуус цуглуулчихаад, тэдэнтэйгээ мэддэг, чаддагаа хуваалцаад л ажиллаж байна байх даа /инээв/.

А.Халиун

Эх сурвалж: Нийслэл таймс

 чехлы на айпод 5blonde dubai escorts


Би хэзээ ч жүжигчин мэргэжлийг сонгосондоо харамсч байгаагүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex